Уул нь өрөөлийн толгой дээр байгаа өвсийг харснаас өөрийн толгой дээрх бухалыг анзаар гэдэг үг байдаг байх аа? 
     Тэхдээ миний толгой дээрх бухал энэ зарим нөхдийн орой дээрхи өвснөөс илүү хор хохирол багатай. Байсан ч наддаа л гэхээс бусдад нөлөөгүй юм байгаан. 
     За тэр яахуу, өчигдөр найзындаа очихоор явлаа. Орцонд нь ороол цахилгаан шатанд суухаар зогсож байлаа. Хажууд нэг 2 охин зогсож байна шүү.

Хээнцэр дэгжин хувцастай, хээ хуар болсон царайтай, дэвж дэрвэсэн сормуустай, эрээн мяраан даашинзтай, эрвийж сайрийсан хумстай, хурууных нь салаа шав шар, хумсных нь завсар нил хир, ширэн нүүр нь цав цагаан, шилэн хүзүү нь тас хар /ёстой нөгөө хиртэй боролцон байна гэдэг шиг/, өвдөг тохой нь дов толгод, өөрсдийгөө харин гуа марал гээд бодцон. Би яагаад ингээд шууд хэлээд байгаан гэхлээр яг тийм байгаа нь байгаа байдал, барьсан тамхи, амнаас нь унаж байгаа бохир үг, харж байгаа харцнаас нь шууд олж харж болохоор байсан болоод бичээд байна /ёстой бухимдаж үхмээр 2 мал/. Яджаахд тамхиныхаа үнсийг товшиж унагаж байгаа, тэгснээ орцонд шүлсээ хаяж байгаа этр нь үнэхээр жигшмээр. Тэгээд орцоор нь ороод лифтний үүдэнд ирээд нөгөөх нь ирээд суухын хооронд хувцас хунар нил тамхины утаа болчиж байгаам чинь. Гадаа гараад татахад яадаг байна аа ядаж. Би гэж нэг хүн нүд ам хорсоод, нүүр царай чинэрээд, хамар хоолой шархираад ёстой хэлэх ч үггүй дэмий л ширэв татаад зогсож байтал ашгүй лифт ирлээ. Тэгсэн чинь харин нөгөө 2-н чинь нэг нь харин тамхитай юутай хийтэйгээ надтай цуг лифтэнд суух нь ээ. Оффф чоорт одоо яанаа гэж нэг бодсоноо ёстой цаг үеэ олсон шийдвэр яагаад ч юм хүрэн зүрхний угаас ундран гарлаа шүү. Яг лифтрүү орох гэхлээр нь нүүрлүү нь мангастаал үлдээж байгаам чинь гоё. Ёооо ингэж нэг кайф авдаг байж ээ. Ёстой бөөрний гижиг хүрээд болдгү. Ёстой сэтгэл ханамж +110% гэдэг шиг л юм болсон. Ямар гоё байсан гээч.

Өөрсдийгөө байгаа орчиндоо тааруулаад хэл ам, хэрүүл шуугиан гаргачихгүй явж чадахгүй бол над мэтийг юмтай, сумтай гаруудад мангасдуулах энүүхэнд шүү эрхэм хүндэт дүү нар аа!!! Хотын соёл гэж маш том зүйл байдаг юм шүү. Таатай орчноо бүрдүүлэлцэж чадахгүй бол ядаж битгий устган сөнөөгөөч дээ гэж хүсмээр байна. Хүний эрх, эрх чөлөө гэдэг чинь бусдын эрхээр хязгаарлагддаг хязгаартай, хэмжээтэй зүйл байдаг юм шүү. Хэрэв юугаар ч өөрийгөө хязгаарлуулахгүй эрх чөлөөтэй гэж бодож байгаа бол хээр талдаа очиж болийшдээ. Харин хотод, бусадтайгаа хамт нийгэмшиж амьдрах гэж байгаа бол ядаж бусдынхаа эрх чөлөөнд бүү халдаарай.
Хөдөөний араншин гэж муулж гоочилж байхын оронд хотын соёлоо өөрсдөө дөмөгхөн шиг эзэмшчих юмсан даа.
Advertisements