Өнөөдөр 6 сарын 4-ний өдөөр, хүйтэн ч юм шиг дулаан ч юм шиг сонин өдөр байлаа гэснээс Камертон тоглох болуу яах бол гэж хадуурснаас нээрээ өглөө ажлаар гадуур явж байгаад гэв гэнэт, нэг шинэ сонихон юм болсон байхгүй юу. Яасан гэхлээр байшдээ. /таануусыг нээх удаан зовоохгүй ээ/. Одоо яг ингэсгээд хэллээ хэллээ. Яг одоо эхлэх гэж байна. Бараг эхэлж байх шиг байна майна гэж домбоотоод олны уур барахгүй юу ха ха ха. За за тоглосийн “яг одоо хэллээ” ӨАЯББЮ /ингэж товчилж ярьдаг болсон шдэ нээрээ/. Юу гэж байгаан гэхлээр өглөө ажлаар явж байсан байхгүй юу гэж байгаан. Тэгсэн яасан гэхлээр “ГАБЯББЮ”-/гарчаад ажилруу буцаад явж байсан байхгүй юу. Тэгсэн чинь гэнэт яасан гээч??? Та нар таа даа? Нээх сонин юм болсоон…. хэ хэ хэ. Нэг юм зардаг эгчтэй тааралдсан байхгүй юу. Гудамжинд юм зарж байсийн. Баахан хуучны муучны юмнууд. Нэг тийм навсарсан мавсарсан юмнууд бол биш за юу. Зарим нэг нь бараг шинээрээ. Тэгсэн хэрнээ овоо ховордцон зүйлс. “Өө яадаг ядаргаа вэ хурдан хэлүүл хэлчихгүй энэ тэр гээд уурлаад байгаа хүмүүс Window+U+U гэсэн товчлуур дарчаарай хэн хэндээ амар зүгээр :P”

За бусад нь анхаарал хандуулан умшиж байгаа бол цаадах чинь ингэсээн. /Нээх сонин гэдэс өлсөөд явчих чинь юу болж байна аа? Юм идчээд үргэлжлүүлдиймүү? 
/За за тэсэх юм шиг байна/
Нэг аниа байна. Ном зардаг. Баахан хуучны ном авлаа. Дурдваас 
1. Сажа бандид гунгаажалцаны зохиол “Эрдэнийн сан Субашид” Цахар гэвш Лувсанчүлтэмийн  тайлбар ба Ц.Дамдинсүрэн, Ж.Дүгэржав нарын эх хэлнээ хөрвүүлсэн 1990 оны хэвлэл ,
2. Чой.Лувсанжав, Тангадын Галсан нарын Бямбын Речин багшид зориулсан “Монгол бичиг өөрөө сурах ном” анхдугаар хэвлэл 1993 он, 
3. Д.Бадарчин, Ц.Лхамсүрэн, Б.Цолмонпүрэв нарын “Зүү төөнүүр засал” 1989 оны хэвлэл, 
4. Ч.Алтанзагасын орчуулга Дави Кугультинов -“Үлгэр” ном 1990 он, 
5. Б.Ганбатын “Сарны үг” өгүүллэгүүдийн ном 1991 он,
6. Ж.Лодойн “Мухар гуя” өгүүллэг, хошин шог зохиолууд, 1991 он,
7. Б.Ваанчиг “Сайхан зун” өгүүллэгүүд, тууж, 1989 он,
8. Зундуйн Дорж “Сагсагар самбай гэзэг” өгүүллэгүүд, 1990 он,
9.  “Цог” сэтгүүлийн 1991 оны 3-р хэвлэл, Яруу найраг, Роман, Өгүүллэг, Цаг үе, баримт гэсэн бүлгүүдтэй 173 хуудас бүхий сэтгүүл. Миний мэдсэнээр тухайн үедээ л 47 дахь жилдээ хэвлэгдэж байсан байна.
10. Ц.Өлзийхутагын эмхэтгэсэн “Монгол ардын тууль” 7 цуврал дэвтрийн 6-р дэвтэр, 1989 он 
Эдгээр номнуудыг нийт 40-өөд мянган цаасан янчаан зарж байж авлаа даа. Хэ хэ номын цагаан буян дэлгэрэх болтугай. 
Дараа дараачийн бичлэгүүддээ хүн уншчихмаар, сонирхочихмоор, 1990-ээд онд бидний ардууд ямар ном уншин соён гэгээрч, гахайгаа үүрэн вагондоо чихэлдэж замд явсыг төсөөлөн дурсах болноо. 
Үүнийг та бүхэндээ мэдүүлэн сурталчлах үйлст Хүн санаа миний бие бээр хичээнгүйлэн зүтгэсү.