Дулмаа багшид нэгдүгээр ангийн нэгэн сурагч тун их төвөг уддаг болж гэнэ.

Дулмаа багш: Жижиг Санаа, чи ер нь яагаад байгаа юм бэ? Юу нь болохгүй байна? Чи юу хүсээд байгаа юм бэ?

Жижиг Санаа: Нэгдүгээр анги надад хэтэрхий амархан санагдаж байна. Манай эгч 3 дугаар ангид сурдаг. Би эгчээсээ ухаантай. Тийм болохоор би ядаж 3 дугаар ангид сурах ёстой. Дулмаа багш бүр залхаж гүйцээд Жижиг Санааг сургуулийн захирал дээр дагуулж оров. Захирал Жижиг Санаагаас шалгалт авч хэрэв Жижиг Санаа шалгалтанд унавал нэгдүгээр ангидаа хэл амгүй суралцахаар болж гэнэ. Захирал эхлээд түүнээс математикийн энгийн асуултууд асуув.

Захирал: Гурвыг үржих нь гурав. Хэд вэ?”

Жижиг Санаа: 9

Захирал: Есийг үржих нь 6. Хэд вэ?

Жижиг Санаа: 54 гэх мэтчилэн асуусаар захирал 3 дугаар ангийн хүүхэд мэдвэл зохих бүх асуултуудыг асуув гэнэ. Захирал багш Дулмаа руу хараад “Жижиг Санаа, 3 дугаар ангид суралцахад татгалзах зүйл алга. Мэдэх ёстой бүгдийг мэдэж байна.” гэхэд 

багш Дулмаа “Тэгвэл би хэдэн асуулт асуугаадахая” гэв. Захирал, Жижиг Санаа хоёр дургүйцсэнгүй.

Дулмаа багш: Үнээнд 4 байдаг надад 2 байдаг, тэр юу вэ?

Жижиг Санаа: Хөл.

Дулмаа багш: Чиний өмдөн дотор байдаг боловч надад байдаггүй, тэр юу вэ?

Жижиг Санаа: Халаас.

Дулмаа багш: Орохдоо хатуу байсан мөртлөө гарч ирэхдээ зөөлөн бас наалдамхай болсон байдаг, тэр юу вэ? Захирлын нүд том болж Дулмаа багш руу гайхан харснаа хариултыг хэлүүлэхгүйн тулд Жижиг Санаагийн амыг дарах гэтэл

Жижиг Санаа: Бохь.

гэж амжиж хэллээ.

Дулмаа багш: Эрэгтэй хүн босоогоороо хийдэг, эмэгтэй хүн сууж хийдэг, харин нохой гурван хөл дээрээ хийдэг, тэр юу вэ?”

Жижиг Санаа: Гар барих.

Дулмаа багш: За одоо “Би хэн бэ?” төрлийн асуулт асуунаа.

Дулмаа багш: Чи намайг хатуу гадсаар хатгадаг. Чи намайг хүлж, уяад босгодог. Би чамаас түрүүлж нордог. Би юу вэ?

Жижиг Санаа: Майхан.

гэж хээв нэг хариуллаа.

Дулмаа багш: За тэгвэл, хуруу над руу орно. Уйдахаараа нааш цааш хөдлөнө. Хамгийн сайн залуу намайг түрүүлж баярлуулна.

Захирал санаа нь зовсон бас арга ядсан харагдана. Гэтэл Жижиг Санаа огтоос сандарсан шинжгүй

: Хуримын бөгж.

гэж хариуллаа.

Дулмаа багш: Би янз бүрийн хэмжээтэй. Үзүүртээ нүхтэй. Би өвдсөн үед надаас юм дусагнадаг. Намайг шувтрахад надад сайхан санагддаг.

Жижиг Санаа: Хамар.

Дулмаа багш: Би хатуу бас урт. Миний үзүүр чимчигнэдэг. Тавихдаа би чичирдэг.

Жижиг Санаа: Нум сумны сум.

Дулмаа багш: С үсгээр эхлээд С үсгээр дуусдаг тоглоом. Тоглох үед маш их эрч хүч шаарддаг. Бас их хөлс гардаг.

Жижиг Санаа: Сагс

Захирал санаа нь амарсан байртай амьсгаа авч Дулмаа багшид хандан “Наад хүүхдээ дээд сургуульд явуул. Би л лав сүүлийн 9 асуултыг шал буруу хариуллаа гэжээ.