Бичлэг эхлэхээс өмнө Монгол улсын үндсэн хууль-н тунхагийг та бүхэнд ахин сануулъя. 

“Монголын ард түмэн бид:
            -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
            -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
            -төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
            -хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
            -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. “
     
Эхлээд та бүхэнд нэг таавар таалгъя?


За та юу гэж бодож байна? Энэ зураг дээр байгаа хар цэг юу вэ? Мэдээж ямар нэг онцгой газрыг тэмдэглэсэн байгаа нь гарцаагүй. Гэхдээ та үүнийг шууд таахгүй. Мөн миний бичих гэж байгаа, хэлэх гэж байгаа санааг төсөөлөх ч гүй. 
Харин бичлэгийн төгсгөлд заавал сэтгэгдэлээ үлдээгээрэй гэж хүсье. 


Гоогл ээрт гэдэг программ чинь үнэхээр сайхан эд байгаан шүү дээ. Sergey BrinLarry Page нартаа талархаад ч барашгүй. За өнөөх хар цэгийг томрууллаа. Хэн нэгэн цэцэрхэгч гарч ирээд олон юм догосохоос сэргийлээд уртраг өргөрөгийн цэгийг нь алдагдуулалгүй томруулсан байгаа. Хэрэв зохиосон, зурсан гэж маргамаар байвал надтай биш NASA болон Google-тэй эхлээд хэл амаа ололцоорой гээд сануулчихъя. /уучлаарай хөдлөшгүй баримт учир шөргөөцөлдөх ноходтой анхнаас нь л харьцах хэрэгтэй гэж бодлоо/
     За нөгөө хар цэг чинь ямар нэг объект болох нь илэрхий боллоо. Нүд чинь тагларчихаагүй л бол  илт харагдаж байгаа. Энэ тэгвэл юуны объект вэ? Цөмийн зэвсэгийн үйлдвэр, Бактерлогийн зэвсгийн үйлдвэр, Байгалийн ховор элементийн орд, М Си Эс-ийн эзэмшлийн талбай, Хэн нэгэн баян хужаагийн малчны харласан хотын аль нь ч биш. 
     Энэ бол Монгол улсын дархан хилийн зааг “Гашуун сухайтын боомт”-оос урд зүгт 6,8хан км-т орших Хятадын нутагд Монголын баялагийг бөөгнүүлээд, цааш нь тараах нүүрс зөөврийн дамжуулгын талбай.

Харамсалтай нь зураг дээр 2009 оны 9 сарын 10-ны байдлаархи зургийг харуулсан байгаа. Өнөөдөр 3 жилийн дараа би үүнийг олж харлаа. Магадгүй өнөөдрийн дүр төрхийг би 2 жилийн дараа олж харна. Тэр үед би юу олж харахаа төсөөлж ч чадахгүй байна.
     
     Харин доор байгаа зураг бол “Гашуун сухайтын боомт”-оос ердөө 1,7км-т хар алт бөөгнүүлсэн талбайн зураг. Энэ зурагт уншигч авхай танд ямар хэмжээний нүүрс байгааг төсөөлөхөд дөхөм болох үүднээс 100тн-н шаланзнууд ялааны баас шиг харагдаж байгаа хэсгийг дугуйлан харууллаа. 
Одоо би ийм үр дүнд хүргээд ард иргэдэд юу наасан бэ гэж асуух гэж байна. 2009 онд нүүрс олборлолтын талаар хэн юу гэж хэнүүсийн тархийг угааж байсныг ч оруулах болно. 
Хэрэв нүд чинь харалган, зүрх чинь догдолсон байгаа бол доорхи зургийг тогтоод нэг хар даа. 
Тэд үүнийг 2009 оноос хойш л мэдсэн гэвэл худлаа!!! 
Манай улс ядмаг, урд хөрж чадмаг байж болно. Манай улс 200км замыг 5жил дамнаж бүтээн байгуулж байхад урд хөрш 5 дахин бага хугацаанд чадсан байж болно. 2008 он.
Гэхдээ хэн ч энэ тухай яриагүй.
Би лав юу ч мэдээгүй байсан. Оюу толгойн тухай яриа гарч байснаас таван толгой , овоот толгой, нарийн сухайт бас бус ордуудыг хэрхэн зөв зохистой ашиглах, улсын төсөвт орлого оруулах талаар яригдаж байсиймуу? Миний мэдэхээр 2010 онд нийтэд мэдээлэл нь арай ил тод хүрсэн байх. 
Харин найзууд 2008 онд замаа тавьчихсан байсан. Тэд бэлдчихсэн байсан? 
Төрийн томчуул казино тоглож явах зуур задарсан хүүхдүүдийг нь тагнуулыхан илдэж байсан. Харин найзууд маань наашаа ойртсоор л байсан. Ард түмэн юугаа ч мэдээгүй. Магадгүй одоо ахин сэргэн мандалтаа хийгээд байгаа 7 сарын 1 гээд айдас хүйдэст автан суусан байх. 
Найзууд хилийн зурвасаас 200 гаран км-т байрлах Өвөр монголын өөртөө засах орны Баян нуур буюу “Wuyuan” хот хүртлэх S212 тэмдэгт 8м өргөнтэй хатуу хучилтат замаараа бидний баялагийг зөөгөөд эхэлчихсэн байсан байх нь. 

2009 онд ямар мэдээлэлтэй сууж байсийн бэ бид?

http://www.google.mn сайтаас дараах өгөгдөлөөр хайлт хийлээ.
Энд дарна уу. Хайлтын нөхцөлд хугацааг 2008/12/31-2009/12/31-ний хооронд гэсэн шалгуур тавьсан байгаа. 
Үр дүнд нь “Эрээн хотын улсын хаалга веб сайт”-д Овоот толгойн ордын тухай оруулсан бичлэг тэргүүн эгнээнд гарч ирж байна. Бид байгаа хөрөнгөө хаанаа байгаагаа ч мэдэж амжаагүй байхад найзууд бидний хөрөнгийг яаж ашиглахыг судлаж байсан байна. 
Хайлтын нөхцөлд хугацааны хувьд өмнөх шалгуураа тавьж ахин нэг үр дүнг үзэв. Энд дарга уу. 
Засаг төр ямар өрөвдөлтэй алдагдалын дүнгийн тухай ярьж байсныг харж болно. 
Харин энд дарснаар хил даван ямар үнэ бүхий баялаг маань гадагшилж байсан байна вэ гэдгийг харж болно. 

Энд хүрээд миний хэлэх зүйл бол Модун Шаньюй хааны айлдсан “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэснийг давтан хэлэх байлаа. 


Бид алсын бодол, мэргэн санаагүй бол хэдэн зуун, хэдэн жаран биш хэдхэн жилийн дараа миний гэж дугарах мэдэлгүй болох нь, 
Бид холч ухаан, хурц хараагүй бол хэдэн зуун, хэдэн жаран биш хэдхэн жилийн дараа цаашаа гэж түлхэх тэнхэлгүй болох нь.


Би энэ бүхнийг эсэргүүцэж байна…. 



Байсан юм байрандаа байг….