Урьд шөнө унтаж чадсангүй. Муухай зүүдлээд….
Чүү чаамай сэрсэн чинь 03:40 болжийсон. Хөрвөөж хөрвөөж өглөөтэй золголоо.
Уул нь амарч ирсэн хүн шиг ажилдаа очих байсан чинь байдгаараа өрвийцөн /ямартаа л захирал маань уул нь өнгө орчиж, үсээ яацийн/ гэж байхуу дээ.
Шөнө онцгү зүүд зүүдэллээ. Үүдэн талын доод шүднүүд маань өндөгний хальс шиг нимгэхэн болчоод унаж байна гэж зүүдэллээ. Хойноос нь харуусаад ганц үлдсэн шүдээ буйландаа шигтгэж тогтоох гээд оролдож байна гээд ёстой муухай…..
Тэгснээ тойрог модон шатаар буугаал явахийн. Юман дээр дамжаал муухай өгөршсөн модон шатаар уруудаал алхаад байна гэж зүүдэлхийн….

Мэдкү, ёстой ойрд ингэж онцгү, тавгүйтээгүйн байна. Ажил дээр ирсэн чинь тасалгааныхнаас маань 2 нь лав шөнө унтаж чадсангүй гээд өрвийцөн л явжийсан. Өнгөрсөн шөнө лав жоготой….
Лав л бусдаасаа өөр шөнө байлаа…./надад таалагдаагүй/