“Хэсэг мэлхий явж байжээ. Гэтэл тэднээс хоёр нь нүхэнд уначихаж гэнэ. Дээр үлдсэн бусад мэлхийнүүд тэр хоёрт туслах ямар ч боломжгүй бөгөөд тэндээ учраа ол гэж хэлжээ. Нэг мэлхий сэтгэлээр унан тэр дороо үхчихэж гэнэ. Харин нөгөө нь дээшээ зүтгэн үсэрсээр л байж гэнэ. Бусад нь түүнийг болихыг анхааруулан гарч чадахаасаа өнгөрсөн хэмээн хашгиралдаж байв. Нөгөө мэлхий үсрээд л байж үсрээд л байж. Тэр уйгагүй оролдсоны хүчинд мөнөөх нүхнээс нэг үсрэлтээр л гараад иржээ. Бусад нь түүнийг

шагшин магтаж, нэг хэсэг нь зөрүүд гөжүүд хэмээн зэмлэсэн ч өнөөх мэлхий юу ч хэлсэнгүй гэнэ. Учир нь тэр мэлхий дүлий байж гэнээ” гэсэн сургамжит үлгэр ярьж өгснийхөө дараа багш нь сурагчдаасаа юу ойлгосныг асуухад “дүлий мэлхий өндөр үсэрдэг” гэж хариулсан тухай онигоог туулайд ярингуутаа баавгай:

 “инээхгүй бол ална шүү” гэж сүрдүүлжээ.