Оны дараа буюу их ажлын дараа өөртөө амралт өгнө гээд шийдчихсэн байснаа биелүүлж амралтаа эхлүүлэв ээ хөөрхий…
     Өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн ээлжийн амралтаа авах хүсэлт захирал хатагтайд бариад орсон чинь бүтнээр нь өгөх боломжгүй тул хоёр хуваагаад амралтаа авах санал тавьлаа. Зун бас нэг хэд хоног нөөцөнд байжийвал дээр шдэ тэ? бас энэ амралт чинь 12 оных чинь биз дээ гээд байгаамаа бас…/хүн бүтэн жил амралтгүй зүтгэчээдаахд амраагаагүйн байж/
За тэр гомдол санал ч яахуу.
Пүрэв гаригийн өдөр 4 цагт Улаанбаатар хотоо түр орхиод аялалд яваад ирлээ.
Хэнтий аймгаар дамжаад Сүхбаатар аймгийн нутагт байдаг Шилийн богд, Алтан овоо, Ганга нуур, Торой бандийн хөшөө, Талын агуй үзчихээд 1800 орчим км зам туулаад ирлээ. Зам зуур олон сонин сайхан зүйлс тохиолдож, олон ч зүйлийг сонсож мэдлээ. Аялалын маршрут урт, хугацаа давчуу байсан болохлээр бага зэрэг ядарлаа.
Болж өгвөл удалгүйхэн шиг сонин сайхнаасаа зураг оруулж байгаад тайлбартай нь оруулнаа.