Тахиа: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005
     Тахиа бол жинхэнэ мөрөөдөгч. Энэ жилд төрөгсөд мөнхийн үл бүтэх мөрөөдөлд хөтлөгдөн явдаг. Сайхан мөрөөдөж, өөрийгөө баатар мэд төсөөлөх нь олонтой боловч үүнийгээ зөвхөн тухтай орчинд, гэртээ сууж байгаад мөрөөдөхөөс хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Тахиа жилтэн адал явдал хайч мэт санагдавч энэ нь хуурмаг юм. Хувиа хичээгч тахиа жилтэн бусдыг хайрлахгүй. Үгээ цэгнэж сураагүй тахиа хэтэрхий ширүүн хэлэх тохиолдол олон. Энэ нь түүнийг дипломат албанд тохирохгүй хүн болгодог.
     Олны анхаарлын төвд байж, бусдаас онцгой харагдах хүсэл нь их. Хэнд ч үл итгэн зөвхөн өөртөө найддаг, мөн бусдад зөвлөгөө өгөх туйлын дуртай. 

     Тахиа жилтэн зоригтой нэгэн билээ. Шаардлагатай үед амь эрсдсэн үйлдэл инээмсэглэж байгаад ч хийхээс буцахгүй. Тиймээс эд нараас сайн дайчид бий болдог. Хийснээ хэртүүлэн ярих нь гэм биш зан юм. Үе үе залхуу зан гаргадаг ч үндсэндээ бол тахиа хөдөлмөрч билээ. Өөрийн хүчийг хэтрүүлэн үнэлж, чадахгүй зүйлээ эхлэн үр дүнд хүрэхгүй сэтгэлээр унах нь тахиа жилд төрөгсдийн зан чанар юм. 
     Зүгээр сууж байгаад юм олдог хүмүүсийн тоонд тахиа жилтэн орохгүй, зөвхөн өөрийн тасралтгүй хөдөлмөрөөр юманд хүрнэ. Харин мөрөөдөх зан нь хөдөлсөн тохиолдолд хамаг үүргээ умартан хоосортлоо суух явдал тахиа жилтэнд тохиолддог. Энэ жилд төрөгсөд санхүү, мөнгөний хувьд тооцоотой хандах байхгүй бол дампуурлын аюул түргэн нүүрлэнэ гэдэгийг оддын байршил анхааруулж байна. Олон нийттэй харьцах, хөдөө аж ахуйн салбар тахиануудад тахиорсон ажлын талбар юм.
     Тахиа жилтний амьдрал тэгш үргэлжлэхгүй юм. Ядуугаас баян, цэвэр ариун хайраас худал хуурмаг явдал хүртэл тэдний амьдралд бүх л зүйл тохиох болно.
     Хайр дурлалын хувьд тахиа жилтэн сэтгэлт хүнийхээ төлөө тэцэж байж ханиа олж авна. Харамсалтай нь энэхүү харьцаа нь удахгүй байх төлөв өндөр, учир нь тахиа жилтний сонгосон хүн нь түүний мөрөөдөлд хүрдэггүй. Үхэртэй нийлсэн тахиа аз жаргалыг эдэлнэ. Могойтой тахиа нийлэмж сайтай ч могой болгоомжлох хэрэгтэй. Учир нь могой тахианаас илүү гарахыг тахиа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.