Могой: 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001
     Нар хиртэх зүгийн орнуудад могойг муугаар төсөөлдөг бол Ази тивд харин могой гүн ухаан, алсын хараа, тэмцэх чадварын бэлэгдэл хэмээн үздэг. Могой жилд төрсөн эрчүүдийн ухаан, найдвартай байдал, тааламжтай харьцаа, хошин шогч занг нь үнэлдэг бол эмэгтэйчүүд нь олны дунд гоо сайхнаараа хүндлэгддэг.

     Могой жилтэн ганган дэгжин хувцаслах дуртай. Олон үггүй, гүнзгий, их боддог, оюуны өндөр чадавхитай гүн ухаантнууд энэ жилд төрдөг. Эдгээр хүмүүс ухаантай ч энэ чанар нь могой жилд төрсөн хүмүүст байхгүй байсан ч болох талтай, яагаад гэвэл мэдрэмж, зөн билиг нь маш сайн хөгжсөн байдаг. Өндөр боловсрол эзэмшсэн могой жилтний зөн билиг нь зарим тохиолдолд гайхшрал төрүүлэхээр оновчтой байдах нь ховор биш юм. Могой жилтэн бусдад итгэхээс илүүтэйгээр өөрийн мэдрэмжид итгэдэг. Түүнд зургаа дань мэдрэхүй байдаг гэвэл хилсдэхгүй. 

     Могой жилд маш шийдэмгий, аливаа зүйлийг төгсгөлд нь хүргэдэг, хийж буй ажил нь бүтэлгүй, амжилтгүй байна гэдгийг үзэн яддаг. Могойнууд төрөлхийн тайван боловч шийдвэрийг маш түргэн гаргадаг билээ. Өөрийн зорилгод хүрэхийн тулд замд таарах саад тотгор бүгдийг эвдэн юу ч хийхээс буцахгүй байх нь могой жилтэний онцлог юм.
     Могой жилтэн зээл өгөх дургүй ч таалагдсан хүндээ өөрийн санаачлагаар тусламж үзүүлдэг. Мөнгө санхүүгийн хувьд могойнууд санаа зовох зүйлгүй, мөнгө хэрэгцээтэй үед олж чаддаг. Хөгширсөн үедээ зарим могойнууд нарийн харамч болох төлөвтэй байдаг.
     Могой жилтэн ямар ч ажил болон ажлын хэмжээнээс айдаггүй ч залхуу хүмүүс юм. 
     Хайр дурлалын хувьд могойнууд өөрсдөө сонголт хийдэг. Эмэгтэй эрэгтэйгээс үл хамааран могой жилтэнгүүд гэр бүлээс гадуур харилцаа тогтоох нь цөөнгүй байдаг. Уг зангаа татаж өөрчлөгдвөл тэдний амьдрал төгс төгөлдөр, амар амгалан болох юм. 
     Могой жилд төрсөн хүмүүс үхэр, тахиа жилтэнтэй ивээл. Бар жилд төрөгсөдтэй нийцэхгүй, бар бол могойн сүйтгэгч.