Бар: 1938, 1950, 1962, 1974, 1968, 1998

     Сахилга батын ойлголтгүй бар жилд төрөгсөд огцом зантай. Удирдагч, хувьсгалч нар энэ жилд төрдөг. Бар жилтэн “Урагшаа” гэсэн уриа гаргасан тохиолдолд бусад нь дагахгүй, бодож хөдөлсөн нь дээр, зарим үед өөрийг нь хүртэл зогсоосон нь оновтой байдаг. Бар буруу зам руу хөтлөх нь ховор биш. Түүний татах чадварт нь эсэргүүцэл үзүүлэх бараг л боломжгүй, бусдын хүндэтгэлийг хүлээж чадсан барууд дагах биш, дагуулж байдаг. Хэрэв бар жилтэн жаахан бодож, бусдын зөвлөгөөг сонсож чаддаг байсан бол амжилтанд хүрэх байсан. Төрөлхийн тэмцэгч, амиа хичээгч, зөрүүд, бусдад үл итгэдэг бар зорилгодоо хүрэхийн тулд бүх юмаа зориулж чаддаг. 

     Бар жилтэн дандаа юмны урд явдаг, тогтоосон засаглалыг үзэн ядаж, албан тушаалыг үл тооно. Эрсдэлтэй юм бүхнийг сонирхогч тэрээр сайн дарга, үйлдвэрийн эзэн, аймшигт гэмт хэрэгтэн ч болж чадна. Сонирхолтой нь, чухал шийдвэр гаргахгүй өөрийгөө оторлох зан түүнд байдаг. Хэзээ ч мөнгө хөрөнгийг шууд сонирхохгүй ч эд хөрөнгийг бий болгож чадна. Өөртөө эрх мэдэл, давуу эрх олж хүсэлдээ хөтлөгдөн хэвшмэл, тогтсон юм бүрийн эсрэг тэмцэнэ. 
     Бар жилтэнг гэнэтийн явдлаар дүүрэн амьдрал, бусдаас онцлог хувь заяа хүлээж байна. Маш гүнзгий дурлаж чаддаг ч хайр сэтгэлийн талд азтай байх нь ховор. Үнэнч морь, хүчит луутай нийлбэл бар жилтэнд эерэг, өөрөөс нь давуу ухаантай могой, зальт мичтэй нийлэхгүй байхыг зөвлөж байна.