Хулгана: 1936, 1948, 1960, 1972,  1984, 1996
     Энэ жилд төрсөн хүмүүс нэг талаас хүмүүсийг өөртөө таттдаг ч нөгөө талаас ширүүн, догшин гэсэн эрс тэс өөр чанаруудыг өөртөө агуулжээ. Гаднаас нь харахад тайван, ухамсартай болон цоглог харагдавч үүнд нь бүү хууртаарай. Энэ хүмүүсийн дотор нь тогтмол буцалж байдаг.
     Замбараагүй байдлыг үүсгэгч хулгана нь шаггүй маргаанч. Олон хүний дунд байж хов зөөх сонирхолтой хулганы танил талын хүрээ маш өргөн. Харамсалтай нь итгэлтэй, дотны найз нөхөд цөөхөн байдаг. “Хэнд ч, хэзээ ч бүү итгэ” гэсэн уриа хулганд таарна. Биеэ барих чадвартай хулгана нь асуудлаа зөвхөн өөртөө хадгална. 
     Бооцоот тоглоом, сайхан хоол, үнэтэй зүйлсээс татгалздаггүй хулгана ирээдүйн төлөө санаа зовдог нэгэн. Хулгана жилд төрсөн эмэгтэйчүүд аливаа зүйл цуглуулах дуртай ч зарим тохиолдолд энэ нь хэрэггүй зүйлс ч байдаг. Сэтгэх чадвар өндөр хөгжсөн хулгана нь бүтээлч байх нь ховор биш юм.
     Хулгана жилтэн хамгийн сайн шүүмжлэгчдийн нэг. Эд нарын зөвлөгөөг авах нь огт буруу зүйл биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Шударга үнэнч, эхэлсэн зүйлээ бүтэхгүйг нь мэдсээр дуусгадаг нь хулганыг онцлох тал юм. Мөнхийн сэтгэл хангалуун бус байдал, өнөөдрөөр тансаг амьдрах эрмэлзлэлээ дарж чадвал амьдралдаа амжилтанд хүрдэг. 
     Хулгана жилтэн бүр хүнд хүчир хөдөлмөрийг бусдад үлдээн хялбар аргаар амьдрахыг хичээдэг, тиймээс ч оюуны хөдөлмөр эрхлэх нь дийлэнх. Харамсалтай нь хулганууд цуглуулахын зэрэгцээ үрэлгэн амьтад. Өөрийгөө юугаар ч хязгаарладаггүй. 
     Хулгана жилтэн зөөлөн, романтик сэтгэлтэн. Хариу дурлалгүй ч бусдыг хайрлах нь олонтой бөгөөд сэтгэлт хүндээ их өгөөмөр байдаг. Түүний жинхэнэ төрхийг мэдье гэвэл дурласан хулганыг ажигла. 
     Луу, үхэр, мичтэй хувь заяагаа холбосон хулгана муугүй сонголт хийжээ. Морь жилтэнг хулганатай тохирохгүй гэдэг ч хэзээ, ямар улиралд төрсөн нь бас нөлөөтэй байдаг. 
     Дулаан улиралд төрсөн хулганд эртний зурхайчид амьдралдаа болгоомжтой, анхааралтай байхыг зөвлөж байна.