Жорж хорин нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж, бүтэхгүй л зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэгэн өдөр түүнд аав нь:

-Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай гэжээ. Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй. Тэгээд Жорж аавдаа:
 “За та харав уу, би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз дээ” гэхэд аав нь:
-За тэгвэл чи үүнээс хойн бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.
Тэгээд өдөр хоног өнгөрөх бүрд ханан дахь хадааснууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй. Үүнийг хараад Жорж аавдаа:
 “Та хар даа, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Би одоо сайн үйлстэн болсон байгаа биз” гэв. Эцэг нь “Тийм ээ миний хүү, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Гэхдээ хананад хадаасны нүх үлдсэн байна” гэжээ.
Муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү”