Хүн бүхэн зөвхөн жаргалыг хүсдэг.
Харин хүссэндээ хүрдэг нь тун цөөн ажээ.
«Ум мүни мүни маха миеэ суха» Бурхан багшийн зүрхэн тарни.
Орчуулбал: «Жолоодохуй жолоодохуй. Сэтгэл болоод зүрхээ аугаа их жолоодохуй» гэсэн үг юм. Тэгэхээр чи өөрийгөө зөв зүгт чиглүүлж, зөв жолоодож чадвал ховор олдох боломжоо илүү ашиглаж чадна.
Хэн цаг заваа өөрийн болон өрөөлийн төлөө зөв зохицуулж чадна тэр хүн хүссэндээ хүрч чадна гэсэн сургаал юм.
Тиймээс үүнийг ямагт санаж хичээх хэрэгтэй.
Мөн аливааг хийхдээ эрэмбэ дараалал, дэг жаяг, зэрэг болон бусад онцлогийг   ягштал   мөрдөх   хэрэгтэйг   хэлж сургасан байна.
Судалж суралцахаас эхлээд эрэмбэ дараагаар өөд өгсөж, гишгүүр дамжих мэт алхам алхмаар зоръсондоо хүрэх ёстойг анхааруулсан байна.