Зөндөө их хийх зүйл байхад 30 минут гаран нэг зүйл дээр тогтолоо.
Хэнд ч хэрэггүй юм шиг хэрнээ олон сонин зүйл толгойд бодогдууллаа. Цав цагаан цаасан дээр улаан цэг. Тэр улаан цэгнүүдийг тойрсон хар зураасууд. Зураасыг улаан цэгээ тойруулаад давхарлаад зураал байлаа зураал байлаа. Дээр дурдсан хугацаанд зурлаа. Би уран зурагчин юм аа.
Миний зурсан зураг надад таалагдлаа.
Р.Чойномын шүлгэнд
….”Залуу явахад дэлхий бага би том байж
     Захад нь өтөллөө, туулж барсангүй
     Явах ёстой замаа урагшаа харсан чинь
     Яасан урт юм бэ
     Яваад ирсэн замаа эргээд харсан чинь
     Ямар богинохон юм бэ” гэсэн байдийн. Тэр санаанд ороод…..
Гол нь би өөрөө. Тэгээд тойруулсан олон зураас нь миний үйл. Үйлдээд өнгөрсөн нь.
Намайг тойрсон олон судлууд улам томроод. Гол нь их шигүү, зах нь их сийрэг байхийн…..
Хүний амьдралд ийм олон давтагдсан, давтагдаагүй, шинэ, хуучин үйл явдалууд ар араасаа ундараад л…
Тэр бүгдийг энэ судлуудтай харьцуулаад төсөөлсөн чинь голын хэсэг нь их шигүү хар. Од мэт гялтаганах…..
Тэнгэрийн од ч юм шиг, хар нүх ч юм шиг….