by Hunsanaa 



Төрмандах – Зүүдний шувуу шиг бүсгүй


үг:Н.Батжаргал ая:Б.Баасанхүү


Хайралсан шиг хайралваа ай хөөрхий
Хайрандаа уусаад хайсан биш үү дээ хө
Цолмон тэнгэртээ хоносон шөнүүдээ
Цонхон доор чинь дуулж л хонолоодоо
Дуу дууны эгшгийг ээ 
Дутуу орхиж болошгүйеэ хө
Дусал нулимс шиг бүсгүй нь ээ
Дуулж л дуудаад ирсэнгүй дээ хө

Дуралсан шиг дуралваа ай хөөрхий
Дурлалдаа согтоод дуулсан бишүү дээ хө
Үүл нь тэнгэртээ нийлсэн үдэш үү дээ
Үүдэн дэргэдүүр нь холхиж л хүлээлээ дээ
Хайр хайрын харцыг ээ
Хааж л нууж л болошгүйеэ хө
Хармагийн дарс шиг бүсгүй нь ээ
Хайраар дуудаад ирсэнгүй дээ хө
Догдолсон шиг догдолвоо ай хөөрхий
Доголон нулимс шиг эндсэн биш үү дээ хө
Харцага тэнгэртээ дүүлсэн өдрүүдээ
Харцан дундуур нь алхаж л буцлаадаа
Дуу дууны эгшгийг ээ
Дутуу орхиж болошгүйеэ хө
Дусал нулимс шиг бүсгүй нь ээ
Дуулж л дуудаад ирсэнгүй дээ хө
Хайр хайрын харцыг ээ
Хааж л нууж л болошгүйеэ хө
Зүүдний шувуу шиг бүсгүй нь ээ
Зүрхэнд жиргэж ирсэнгүйдээ хө

Татаж авах: Эндээс