Зун намарын цагт манай оронд мөндөр орох тохиолдол цөөнгүй. 1936 оны намар Хэнтий аймгийн Баян-Өндөр сумын нутаг Боомтын амнаас Сухайтын шил хүртэл 5-6 км урт, 400-500м өргөн зурвас газар <<Задын чулуу>> хэлбэрийн улаан мөсөн мөндөр оржээ. 
     Энэ бол маш ховор тохиолдох байгалийн үзэгдэл юм. Мөн 1960 оны долдугаар сард Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Баянбулагт том хомоолын чинээ мөндөр оржээ. 1965 оны долдугаар сарын дундуур Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутгаар гэнэт <<зуухны хөө шиг>> хар үүл гарч, газар тэнгэр ялгагдахгүй болж 30 гаруй км-ын тэргээгээс их дуу гаран удалгүй тэмээний хорголын чинээ их мөндөр оржээ. 

     1973 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Шаргал нуурт Самарын боргоцой шиг арзгар гадаргуутай мөндөр, 1976 оны есдүгээр сард Баянхонгор аймгийн Заг сумын Бумбатын наийн хамарт нарийн үзүүр нь мөс, бүдүүн үзүүр нь цасан бүтэцтэй зууван хэлбэртэй мөндөр оржээ. 1977 оны наймдугаар сарын 13-нд Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт Алаг хэмээх газар тэмээний хорголын чинээ мөндөр оржээ. Уг мөндөрт галт тэрэгний зам эвдэрч их үер болсны улмаас тэмээ усанд живж байжээ.