1. Хэн нэгэн чамд үлгэрлэж зөвлөөгүй, боломжуудыг нь таниулаагүй хэрнээ “Онц” сурах ёстой гэсэн ганцхан үгээр шахалт үзүүлбэл чи яахуу?
2. Хэн нэгэн чамд эцсийн үр дүнг нь өөрөө ч мэдэхгүй хэрнээ “Програмист” мэргэжилтэй бол гээд шаардаад байвал чи яахуу?
3. Орчин тойронд чинь юу байгааг үзүүлээгүй хэрнээ тэр дундаас сугараад “Мөнгөтэй хүн” болохгүй бол чи хүн биш гээд ойлгуулах гэж оролдоод байвал чи яахуу?
4. Өдрийн цайндаа аяга будаа аваад идчих мөнгөгүй хоосон сууж байхад чинь май гээд дэмнээгүй мөртлөө “Өөрийгөө болгох ёстой чи!” гээд загнаад байвал чи яахуу?
5. Эргэн тойрны хүмүүс чинь архичин, гуйлгачин, дээрэмчин, худалчууд. Тэд чамайг чангааж байхад “Битгий тоо” гээд хайхрахгүй мөртлөө эдэн шиг байж болохгүй гээд зүгээр л хий үглээд байвал чи яахуу?
6. Тоосго зөөхийг л чамд үзүүлчихээд “Дарга бол” гээд шахаад байвал чи яахуу?
7. Тоосго зөөж хэдэн бор юм олдогийг чинь мэдсээр харсаар байж машин “авч өг” гээд нэхээд байвал чи яахуу?
8. Асуудалд орчихоод амиа яаж гэж байтал чинь “зугаалаад явж” байгаам шиг загнаад байвал чи яахуу?
9. Чадахгүйг чинь мэдсээр байж чамаас илүү ихийг шаардаад байвал чи ер нь яах уу?

Нэг бол чи тэмцэгч үгүй бол чи зугтаагч……