Зиак нэгэнт сэдвийг уншсан бол юуны тухай бичих гэж байгааг ойлгосон байх. Гэхдээ таануусийн бодсон шиг биш л дээ. Ойрд ёстой ажил ихтэй агаараар нийсээл хийгээр хооллоол, хаа сайгүй гарч ирж алга болоол. Тэгсэн чинь бас ажил сайн амжихлээр ууж идэх их нөлөөлөх юм аа. Эсүүл ууж идээд яваад байхлээр ажил сайн бүтээд байна уу? Би чинь 9-р ангиасаа энэ нэг та бүхэн сайн мэднэ дээ!! Сархад гээч юмыг чинь хүртээд дөнгөж амсах хугацаанаасаа 2,6 дахин залуу байхдаа хэмжээ доозыг нь гэтрүүлээд ёстой “Ах нь энийг уух курсыг чинь Битнамд төгссийн” гэдэг шил л юм болж байлаа. Энэний ид шид үү? эсүүл угийн царайлаг юм болохоороо ч тэр үү? таарсан хүнтэйгээ ажлаа амжуулчихаад нилээд сэтгэгдэл өндөр баяртай гээл өнгөрөөд байлаа. Аа тэгсэн нэг асуудал гараад. Энэ дээрхи сэдэвтэй холбоотой. Яасан байхнуу? Боломж бололцоо муутай байхдаа хамаа намаагүй жавти хүртээд байсан хамар улайдаг болсон байх нь байна шдэ. Улайхад учир байна. Ууж байхад биш уусны маргааш арилахгүй байна. 2 өдөр яг тэр чигээрээ байгаад байдаг болцийн. Шалтгаан нь их энгийн. Та нар 500-н ундаа гэж мэдэх үү? Юун пээпси, юун коланаас өмнө алимны ундаа нэрээрээ түмэндээ нэртэй болсон алдарт ундаа. Тэрүүгээр чинь өнөөхөө даруулсаар байгаад хамар улайдаг болсон байна гэж дээд дамжааны Оросод мэргэжил дээшлүүлсэн агаа оношилсийн. Учир нь мань хүнийх бас тийм л дээ. 
Одоо тэгсэн яасан байхнуу?

Хавар намарын хахир цаг бас миний энэ эрхэтэнд халгаатай. Бараг таануус намайг гудманд тааруул шууд таних байх даа хиа хиа хиа. Улаан хамралсан улаан малгайтай урагшгүй новш минь уршаа зогс гэдэг жүжиг мэднүү? Тэр чинь бараг би. Гэхдээ урагштай л даа онцлог нь.

Өнгөрсөн шөнө орсон бороо цастай армаанчиглаж хоносноос болоод миний энэ юу чинь урд орой нь нөгөө юу яацийм шиг л болчоодээн. Цаашдаа ч бараг дулаалтал ийм л байх байх. Мэддэг нэг нь өчдөр яациймуу гэхийн, мэдэхгүй нэг нь шоолоод байхийн. За тэхээр эрхэм дүү минь хойч хойдохоо бодоод наад холилдож болохгүй хоолны дансандаа миний захиасыг нэмчээрэй. Газтай ундаагаар хатуу юм битий даруул. Хамарт чинь халгаатай. Яахаа өөрөө л мэд….
Өөрийгөө тодорхойлж зөвлөгөө өгсөн 
Өнөөх улаан юутай нөгөө хэн чинь….