Зиак ойрд өөрт тохиолдсон сонин содонгуудаасаа ч толилуулсангүй, бодож санаж байгаагаа ч буулгасангүй. 
Учир нь би чинь энэ хавиар байхгүй байлаа. Үзэсгэлэн худалдаа энэ тэр гэж явж байгаад өчигдөр орой хаалтын ажиллагааг нь хийлцчихээд л одоо өөрийн үндсэн ажилаа амжуулахаар ханцуй шамлан сууна. Завсраар нь бас бичлэгээ яаж мартах уу тэ?
Юуны үзэсгэлэн бэ гэхээр Худалдаа аж үйлдвэрийн танхимын санаачлагаар хэдэн компаниуд сан байгуулж бага орлоготой айл өрх, жижиг дунд үйлдвэрлэгчид, зарим компаниудыг хүртэл дэмжиж маш бага хувийн хүүтэй зээлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх болмжийг нь олгодог юм байгаан. Хэрэв та нар мэдэхгүй бол энэ хөтөлбөрийн нэрийг “Органик Монгол” гэдэг бөлгөө. Тус хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг www.organicmongol.mn сайтаас сонирхоорой. Би чинь бас ногоон үйлс, дэлхийн дулаарал этр гэхчлэн зүлэг мүлэгний талаар бичээд байдаг нь энэ ажилтай бас холбогддог учраас тэр. 

Энэ үзэсгэлэн 2009 оноос эхлэн явагдсан бөгөөд энэ жил 3 дах удаагийн үзэсгэлэн худалдаа байлаа. Замын түгжрэл бөглөрөлөөс болсон уу? хэдэн сүлжээ дэлгүүрүүд нь түрүүлээд хамдралт худалаа явуулаад эхэлчихсэнээс болсон уу? өнгөрсөн жилийхтэй харьцуулахад хүн арай цөөн байлаа. Гэхдээ л хөл хөдөлгөөнтэй, хөгжөөнт тэмцээн уралдаан, сонирхолтой хөтөлбөрүүд, үзэж мэдэх шаардлагатай, огт анзаарч сонирхож байгаагүй ч мэдүүлсэн харуулсан зүйлсээр дүүрэн байсан энэ үйл ажиллагаанд Хүн санаа нь гишгиж л явлаа. 

     За тэгээд үзэсгэлэн 3 хоног болоод өндөрлөхөд сэтгэл хангалуун, хийж бүтээсэн, оролцсон ажлуудаа дүгнээд урамтай сайхан байсаа тэмдэглэж Сэлэнгэ аймгийн Шаамар суманд тариалсан органик тарвас задлалаа. Тэгээд дараа нь идэж ууцгаагаад….. /за тэр яахав/

Одоо харин Намрын ногоон өдрүүд хэмээх худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлж байгаа. Энэ үйл ажиллагаанд өнөөх Органик Монгол хөтөлбөр чинь хэдэн асар гаргасан байгаа. Тэндээс очиж зөгийн бал, цагаан идээ, эх орны хөрсөнд ямар ч химийн бордоо ашиглаагүй ургуулсан жимс хүнсний ногоо, эсгий болон ноосоор урласан зүйлсийг худалдаж аваарай.
Мань ч тэнд явж байж магад.