Ходоод өвдөх хамгийн том шалтгаан бол сэтгэл санаа тогтворгүй байх. Стрессдэх, сэтгэл ханамжгүй байх гэж бид боддийн.
Нөгөө шалтгаан нь бол мэдээж хоол унд тохироогүйгээс.
Анх оюутан болчоод бас л тарчиг байлаа шдэ. Өдөрт 4 хуушуурны л нормтой. Өглөө 7.20-2-р байрны номын сан хаах хүртэл л суудаг байлаа. Ходоод хоосон байхад урамтай ч хийдэг байж дээ. Хөнгөн шингэн. Гол асуудал ходоодтой тулгардаг байлаа.
Хүмүүс янз бүрийн л зөвлөгөө өгдөг байсийн. Зөгийн балтай буцалсан ус өглөөд заавал уу, шарсан хуурсан хоол битий ид, тараг нээх онц биш, өдөр болгон заавал хоол идэж бай, орой битий ид, оливын тос уу этр гээл. Цаг үеийн байдлаас болоод мэдээж тэр болгон зөвлөгөөг нь дагаад эмчилгээ энэ тэр хийлгэж чаддаггүй л байлаа. Ер нь угаасаа хэнэггүй л дээ.
Заримдаа гоймон хүртэл идчихээр өвдөөд атирч унадаг байлаа. Ямар сайндаа хадамындаа оччоод гоймон иддэггүй гээд хэлцэн чинь цамаан хүүхдээрээ дуудуулж байхав дээ😛 Гол асуудал нь ходоод. Аз болж 2-р дамжаанаасаа эхлэн нэг том ресторанд тогооч болох боломж олдсийн. Итали хоолыг ч умруулж өгдөг байлаа. Ахлах тогооч бидний нэрлэдэгээр “Хилэнц” ах маань ходоод өвддөгийг маань мэдчээд

хар олив /чидун жимс/ идэхийг шаардлаа. Анх үмхээд шээсэнд хутгацийм байх л гэж бодсон. хэ хэ

Өдөр бүр хэдэн ширхэгийг нэг аяга шүүстэй нь ууж орхидог байлаа. /Гэхдээ ахынхаа сануулгаар/
Нэг л мэдэхэд ходоод гэдэг зүйл анхаарлаас гарцан байсийн. Одоо бол надтай эв найрамдалаа тогтоосон доо энэ эрхтэн. Гэхдээ би болж өгвөл хэцүү бодлуудаар бөмбөгдөж хямраахгүй, хамаагүй өлсгөхгүй, хэт өлсөөд хамаагүй юм чихэхгүй энэ тэр гэж хичээдэгт бас байгаа байх. За миний ходоодны замнал нэг иймэрхүү.
Хайрлаад байхад зовоогоод байдаг зарим зүйлийг зөнд нь хаях хэрэгтэй юм шиг байгаан😛 Энэ тухай энд бичиж байсийн байна бас.