Төрмандахын “Аавдаа очоорой” гэдэг дууг сонсоод аавыгаа маш ихээр хайрлах сэтгэл төрсөн. Эцэг хүн гэж ямар хүн байдаг вэ гэдгийг ч мэдэрч хүүгээ маш их саналаа. Ажлаа тараад очихын хооронд шүү дээ хэ хэ
Би юу бодсон бэ гэхээр аав минь миний төлөө үргэлж л санаагаа чилээж, сэтгэл нь зовинож байгаа даа гэж бодсон. Саяханы нэг өдөр санааг нь зовоож хэсэг үймрүүлээд ч авсандаа харамслаа. Эцэг хүний мэдрэмжийг бүх бие сэтгэлээрээ мэдрэхлээр сайн явж баярлуулахсан л гэж бодогддийн байна. Эргээд би ямар үед аз жаргалтай байх вэ гэхлээр хүүгээ сайн хүн болгочихоод сайн явааг нь л харж баярлан суух. 
Сайн явж аавыгаа баярлуулъя