Үг. Баянмөнх Ая. Бямбабаяр
Дуучин МУСТА Э.Төрмандах

ААВДАА ОЧООРОЙ

Навчис шарлуулж аавыгаа битгий хүлээлгээрэй
Насны шувуудын далиар сүүдэр тусчих вий дээ
Алсхан холын чандаас чиг
Амжуулж нэг л очоорой доо
Алагхан үрээ үнэрлээд насаа нэмэх ч билүү дээ

Жаахан гуниглуулж аавыгаа битгий хүлээлгээрэй
Жамын шувуудын ганганаанд хяруу уначих вий дээ
Хоног хоногоос өрсөөд яарсаар нэг л очоорой доо
Хонгорхон үрээ үнэрлээд үрчлээ нь цөөрөх ч билүү дээ

Хүүгээ хүлээсээр дотогшоо эмтэрч суугаа буурал аавдаа
Хүслий нь гүйцээж шинийн сардаа золгоорой доо

Алсыг харуулдуулж аавыгаа битгий хүлээлгээрэй
Аянч шувуудын нулимсанд сэтгэл нь жиндэх вий дээ
Эгшин хормыг умартан саатаж нэг л өнжөөрэй дөө
Энхрий үрээ хараад элэг нь дэвтэх ч билүү дээ

Хүүгээ хүлээсээр дотогшоо эмтэрч суугаа буурал аавдаа
Хүслий нь гүйцээж шинийн сардаа золгоорой доо

Хүүгээ хүлээсээр дотогшоо эмтэрч суугаа буурал аавдаа
Хүслий нь гүйцээж шинийн сардаа золгоорой доо

Татаж авах: Аавдаа очоорой