Та нар гэрэл яаж асдагийг мэдэх үү? 
5-р ангид физикийн хичээл дээр цахилгаан цэнэг гэдэг сэдэвт энэ тухай үзэж байсан. Нэмэх болон хасах цэнэгүүд бие биедээ татагдах мөргөлдөх үйл явц хэдэн мянган удаа давтагдах үед бидний мэдэх чийдэн асч гэрэл цацруулдаг. Хоёр ижил цэнэг хэзээ ч нэг нэгэндээ татагддаггүй. Өөрөөр хэлбэл аль нэг цэнэг нь дангаараа юу ч болохгүй. Би бол ямар ч зүйл байгалийн хуулиас зөрдөггүй гэдэгт итгэдэг хүн. Юунд ч тэр байгалийн хууль үйлчилдэг гэдгийг би тодорхой жишээ гаргаад тайлбарлаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Миний бас нэг ярьдаг зүйл бол аз жаргалтай гэр бүлийн харилцаа. Ямар гэр бүл аз жаргалтай оршин тогтнодог вэ гэхээр нөгөө нэгнээсээ гарч байгаа цэнэгийг өөрийн цэнэгтэйгээ нэгтгээд гэрэл цацруулж чаддаг тэр л өрх гэрийн харилцаатай нь. 
Нөгөө талаас нь бас бодож байгаад нэг буулганаа.