Сая микронд нэг залуу өөдөөс хараад сууж явсийн. Мань хүн утсаар ярьж байна. Спикернийх нь дуу илт чанга. Цаад хүнийхээ яриаг сонсох гэж мэрийдгийх нь илрэл ч байж болохийн. Би таашгүй. Гэхдээ өнөөх чинь утсаар ярихдаа спикерлүүгээ хандаж буюу микрофон барьж байгаам шиг ярих юм. Миний ойлгож харснаар бол утасны мик нь доод хэсэгтээ л байдаг санагдахийн. Цаад хүн нь байсхээд л айн айн л гээдээн. Би сүүлдээ цаад хүнийг нь өрөвдөөд ч гэхиймүү эсүүл өөрөө тэрийг нь харах ядаргаатай санагдсан ч гэхиймүү “хөгшөөн утасны мик чинь доороо байдийшдэ” гээд хэлцэн чинь нүд нь улалзаал харцаараа цавчихнээ нааг. Би ч яахуу нөгөө солонгос кинон дээр гардаг шиг шууд нүүрээ буруулж, далдирч этр. Чимээгүй суужийсан чинь мань хүн өөрийг нь эвгүй байдалд оруулчлаа ч гэж бодсон уу, эсүүл мэдкүдээ /арай ч тэгээгүй байх/ бантсан уу “хөөш ер нь чамд ямар хамаатайн” гэжийна. Би яахав дээ чимээгүй суугаадээвэл асаад унана гэж бодоод “хөгшөөн утасны чинь төлбөр л их гарах байх даа. Эсүүл цаад хүний чинь төлбөр ч юм уу” л гээд аваа хаясан. Би чинь жижкен биетэй туниагүй юм чинь тэр залуу намайг дэлсээд авуул нөгөө люмино-н дуун дээр гардаг шиг “булиа залууд цохиулсан гэхэд овоо доо би дэмий тэнэжийна” гэдэг шиг л юм болуул их юм байсан биз. Аягү бол мань хүн намайг дээрээс гадаш шааж байгаам шиг цохиул би ч өнгөрсөөн өнгөрсөн. Ер нь таних мэдэхгүй хүнд хамаа намаагүй туслах гэж оролдуул нөгөө гарын үсгийг нь авах гээд зодуулсан гэдэг шиг юм болохийм шиг санагдаад.😛