За та нар хөөрхий муу өтийг хатгахаар атирдагийг мэдэх үү? Тэр өт чинь амиа зогоох гэж хөөрхий энд тэнд арвагануулж мөлхөж явдаг нь үнэн. Харин арвагануулж явдаг арван хөл, амиа зогоох гэдэг үйлдэлд нь буруу байхгүй. Тэр өөрт оноогдсон хувь тавилангаараа л хар амиа хоохойлж хорвоогийн тоосыг хөдөлгөж, хог новшинд хутгалдаж, хоног өдрийг өнгөрөөж яваа амьтан. Тэр өөрөө өөртөө буруугүй. Бусад бол харин өөр бодолтой. Пээ паа балиарийн завааен. Бөөлжис нь цутгана, нүдээ бүлтийлгэнэ. Мэл гайхаж цэл хөхөрч, өөрт нь таалагдаагүйд түүнийг буруушаана. Гэхдээ түүнд буруу байхгүй. 

Хорвоогийн өдөр өнгөрдөгөөрөө өнгөрч нар манддагаараа мандсан нэг өдөр өнөөх ӨТ /хөөрхий минь ивий минь/. Түүнд өөрийнхөө төлөө өөрөө явж өрөөл бусдад ад бололгүй бусдын төлөө босс шиг явж байнгын хэрэгцээгээ хялбар хангах боломж олдоно. Түүнд буруу байхгүй. Нар гийсэн өдрийн нэг л завшаантай тохиолдол. Надаа ч буруу байхгүй😛
Бусдын төлөө босс шиг яваа нь өөрийнхөө төлөө ад болохгүйн шан. Тэр бусдаас ялгаатай бусаддаа бол босс. Бусдаас ялгаатай бусад түүнийг ад үздэг байсан. Тэд одоо чадахгүй ӨТ одоо тэдний бооссс…. 
Тэд бол одоо нүдээ нухаж, нулимсаа арчиж, эгдүүцхээс өөр юу ч хийж чадахгүй, түүнд хүрч ч чадахгүй. 
Өт өөрөө өөртөө буруугүй ч өрөөл бусдад буруутан болсон. Өт өөрөө энийг мэдээгүй. Олдсон боломжийг алдаагүй ашигласан. Түүнд буруу байхгүй
Бусдаас ялгаатай бусад түүнд шал дургүй нь хүрч шар махаа хаттал хорсож яваа. Өт түүнийг мэдээгүй. Өрөөлийн төлөө өөрийгөө л болгох гээд бахи байдаг арван хөлтэйгөө арваганадагаараа арваганаж арай өөр зүйл хийж яваа. Тэр бусдаас өөр бусдыг анзаараачгүй. Хөөрхөн л яваа. 
Бусад бол тэс өөр бодолтой.
Үүл нүүж салхи салхилсан хорвоогийн нэг байдаг л баргар өдөр. Баргар өдөрт харин бусад дуртай. 
Өт өнөөдөр бусдын төлөө байдгаараа л арваганана. Түүнд буруу байхгүй. Тэр хоолныхоо төлөө л явж байгаа. Бусдаас ялгаатай бусдад харин түүнийг оролдох боломж олдсон. Тэд олдсон боломжийг алдалгүй ашигласан. Яг л өтний адил /гэхдээ энэ нь хэнд ч хэрэггүй байсан/. Түүнийг хатгасан. Тэр атирсан. Атирснийх нь төлөө тэд түүнийг поольдсон. Маргаашнаас эхлээд өт арваганахгүй болно. Бусдаас ялгаатай бусад харин дулаан өвөлжихгүй болсоноо сүүлд ойлгоно. 
Өт өнөөдрөөс эхлээд өөрийхөөрөө арваганана. Өөрийхөө төлөө арваганахдаа тэр гундахгүй. 
Бусдаас ялгаатай бусдын төлөө өрөө ч мэдэлгүй арваганаж байхдаа бусдаас ялгаатай бусдадаа польдуулсандаа тэр нэг л зүйлийг өөртөө ойлгосон. 
Атирч байж алуулах шахлаа даа…. /түүнд буруу байгаагүй/