>Энэ Цэцээгийн Dis to 76, Бууз этр гээд этгээд үгтэй зарим дуунуудыг нь сонсдийн. Тэгсэн бас нэг дуу байна. Одоогоор сонссоор л…


Tsetse and Enerelt ft. BX -Lobha (Сэтгэлийн шунал)

Ил биш далд энхрийхэн чамайг би чинь хүснэ
Эзэнтэй зүрхийг минь, Инээмсэглэлээрэй зүснэ
Чамтай байх газар надаас өөр хүн байхгүй
Надтай байх газар чамаас өөр хүн байхгүй
Чөтгөр үл мэдэх газар чи минь цамцаа тайлна
Цагийн зүүтэй уралдаж хоёул цангаагаа тайлна
Хэзээ гэдгийн мэдэхгүй, Тэр болтол баяртай!
Хоёр тийшээ салаад явхад сартай биш нартай
Бусдын нүдийг хариулж, Гараа надад бариулж
Булхайгаа нуух гэж чамайг би худал яриулж
Богинохон хугацаанд болж өнгөрөх тэр л мэдрэмж
Хүний хүн хүний хүнээс авах ёсгүй мэдрэмж
Болохгүйг нь мэдсэн хэрнээ боломж бид олгосон
Болох байсан юмыг болголгүйгээр үл болгосон
Харамсах зүйлгүй өнгөрсөн цаг хугацаа
Харамлаад яахав хүн хүнрүүгээ буцацгаая!
Наашаа харж инээгээд цаашаа хараад  уйдаа
Хажууд минь өнгөрөөсөн хором мөчийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа хараад уйллаа
Хамт өнгөрүүлсэн хором мөчийг мартлаа
Уураг тархинд үлдсэн юм даа /ohh sexy base/ 
Ухаан бодолоо алдсан юм даа /ohh no no no/
Болохгүйг мэдсэн хэрнээ би
Болгох гэж оролдсон
Илүүг харж би шунана дутууг нөхөх гэж амьдарна
Илүү ч үгүй дутуу ч үгүй амьдралд түр саатна
/хараал идэг/
Чамайг мөрөөдөх бодлыг минь хараал идэг
Шидэт бороо ороод уснууд дуслууд усруу дуслаад 
Шивнээд л зүрхэнд минь цаг хугацаа цохилоод л
Дурсаад л дууслаа 
Сэмхэн гуниглаад л нууцхан уйлаад 
Чамайгаа алдахаас би айгаад
Өчигдөрийн тухай юу ч бодохгүй
Өнөөдөр би шинээр эхэлнэ
Дуу дуулахаа больж гадуур алхъя
Нартай бороонд норж алхъя
Гал халуун зүрхний аз жаргалыг зогсооё
Галзуурхаас өмнө чамайг мартаж зүрхээ амрааъя
Наашаа харж инээгээд цаашаа хараад  уйдаа
Хажууд минь өнгөрөөсөн хором мөчийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа хараад уйллаа
Хамт өнгөрүүлсэн хором мөчийг мартлаа
Уураг тархинд үлдсэн юм даа /ohh sexy base/ 
Ухаан бодолоо алдсан юм даа /ohh no no no/
Болохгүйг мэдсэн хэрнээ би
Болгох гэж оролдсон
Наашаа харж инээгээд цаашаа хараад уйлдаа
Найз нь зүгээр ээ намайг ганцааранг нь үлдээ
Болохоо байсан толгой Lobha муухай
Булхайцсан тоглоом баригдсан тоглоом баригдсан, нүдний булай
Буцаж ирэхгүй цаг хугацаа, бүх юм дуусаа
Буянтай хүний энгэрт шингээж нулимсаа дусаа
Булбарай гарыг чинь атгаж борхон царайг чинь ширтэнэ
Буратино хамрыг минь үзээд мэдээгүй дүр эсгэнэ
Будилаантай амьдралыг минь хүлцэнэ тэвчинэ 
Буухиа шуудангаар ирэх хов жив зүрхний өвчин
Бүтэн хоёр жилийн хөдөлмөр талаар өнгөрч 
Бүгчим агаартай утаа үмхэж, шалаар өнхөрч
Бүрий шөнө зам дээр гар өргөсөн болгоныг авч
Бүсгүй хүнийг ойлгох болоогүй ээ 
Наашаа харж инээгээд цаашаа харж уйл даа 
Найз нь зүгээр ээ намайг ганцааранг нь үлдээ
Өнгөрсөн цаг хугацааг өнгөрсөнд нь хөлдөө
Өнгөрсөнд амьдардаг хүнийг өнгөрсөнд нь үлдээ
Наашаа харж инээгээд цаашаа хараад  уйдаа
Хажууд минь өнгөрөөсөн хором мөчийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа хараад уйллаа
Хамт өнгөрүүлсэн хором мөчийг мартлаа
Уураг тархинд үлдсэн юм даа /ohh sexy base/ 
Ухаан бодолоо алдсан юм даа /ohh no no no/
Болохгүйг мэдсэн хэрнээ би
Болгох гэж оролдсон
Наашаа харж инээгээд цаашаа хараад  уйлдаа /you don’t worry найз нь зүгээр ээ/
Наашаа харж инээгээд цаашаа хараад  уйллаа /Хажууд минь өнгөрөөсөн хором мөчийг мартдаа/
Хажууд минь өнгөрөөсөн хором мөчийг мартдаа /найз нь зүгээр ээ/

Найз нь зүгээр ээ, намайг ганцааранг нь үлдээ