>

Нэг кинон дээр гардаг даа. Хоёр тархины хорт хавдартай өвгөн нэг тасагт хэвтдийн. Нэг нь насаараа механик хийж тостой шороотой холилдож өөрийн хийхийг хүсдэг байсан тэр мөрөөдлүүдээ биелүүлж чадаагүй явсаар хорт хавдартай нүүр тулсан байдийн. Ааа нөгөө өвгөн бол мундаг баян гар аа. Хэвтэж байгаа эмнэлэг нь өөрийх нь😛 Анх 16 настайдаа мөнгө олж эхлээд тэр нь таалагдаж мөнгө олох үйлсэд өөрийгөө зольсон нэгэн. Тэр хоёр нэгэнтэйгээ тааралдсанаар 3 сарын хугацаанд өөр өөрсдийн хийж үзээгүй хүсэн мөрөөдөж байсан тэр л зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж хамтдаа хийж эхэлдэг. Би бодохдоо тийм жагсаалт гаргъя гэж шийдлээлдээ. Өөрийн бодож санасан хийхийг мөрөөддөг тэр зүйлсээ. Гэхдээ хугацаа заахгүй. Учир нь намайг 85 хүрээд үхрийн маханд хахаад нирваан дүрийг олох юм гэж айлджийсийн. Би ч тэгж өндөр наслах намбагүй л этгээд дээ. Хүүхэд нохойн доог болох биз. За тэр ч яахуу өнөөх жагсаалтаа сайн бодож байгаад гаргаад авчъя. Олон шалдар булдар зүйл оруулахгүй. Онц ноцтой, сонирхолтой, боломжтой тийм зүйлс. Тоо хэмжээг нь ч гаргахгүй. Ямартай ч хийхдээ л хийхээр зүйлс….