>

Дуучин Сарантуяагийн дуулсан “Хайрлаж болох л байсан хайр” нэртэй нэг дууг найз Хаку маань олж өхийг хүссийн. Уул нь ч би она-д нэг яаж яваад ч билээ сникерсийн өрөнд ямар ч буруу үйлдэл хийгээгүйнхээ төлөө уначихсийн. Тэрний төлөө дуу олж өгөх хэцүү даалгуур аваад нэг хайж үзсэн боловч Хүнсанаа олоогүй /царцаа Намжил нэг удаа баригдсангүй/. Хоёр дахиа хайгаад дууных нь үгийг оллоо. Тэгсэн харин Болор-Эрдэнэний блогоос уншиж байсан “Өөрийн хөрөг” нэртэй бичлэгээс сэдэвлэсэн дуу юм байна. Бас хараа муутай ч нүдээрээ дамжуулж зүрхээрээ умшиж байсан тэр бичлэгийг энд буулгъя.

  
Тэгэхэд би инээж байсан уу? 
Тэр чинь худлаа. Цаанаа их ууртай байгаа нь тэр.
-“Сайн уу” гээд гар сунгасан уу ?
Сайндаа ч биш чамайг таниагүй юм.
-Өө, бүр дуугаралгүй өнгөрчихсөн үү?
Гайхах хэрэггүй ээ, би мэдэж л байсан.
-Ууж наргиад дуу дуулсан уу?
Үгүй ээ, би уйлж байсан юм.
-Шарыг чинь малтаж, хэрүүл өдсөн үү?
Шаналах хэрэггүй, би айж байсан.
-Ихэмсгээр ярвайж харагдсан уу?
Инээмсэглэж байгаа ёр нь тэр.
-“Уулзъя” гэхэд чинь зугтаачихсан уу?
Тэнэг л байна даа чи.
Уг нь би дуртай л байсан юм.

-Хөөгөөд байхад чинь зуураад байсан уу?
Хорссондоо л тэгж байхгүй юу.
-Өвөрт чинь гүйгээд орчихсон уу?
Бардамнаад хэрэггүй. 
Би мөрий тавьчихсан байсан. 
-Тас ширтээд суулгахгүй байсан уу?
Тайвшир, янзыг чинь үзсэн юм.
-Уйлж суухад чинь инээд алдсан уу?
Өчигдрийн явдал санаанд ороод л.
-Утсыг чинь тэмдэглэж авсан уу?
Өнөөх дэвтрээ гээчихсэн шүү.
-“Дараа уулзъя” гэсэн үү?
Дандаа тэгдэг юм.
Дахиад уулзахгүй л гэж.
-Намайг чи уйтгартай гэж боддог уу?
Нэг хэсэг нь хөгжилтэй л гэдэг юм.
-Санаа муутай юм шиг байна уу?
Зүгээр ээ, би сайн найз шүү.
-Нэрийг минь чи мартчихсан уу?
Нэрэлхээд хэрэггүй. Ирээд асуу. 
-Баяртай. Ингэж салах ч бас дэмий

Ая Л.Балхжав

Дуучин Б.Сарантуяа

Хайрлах л байсан хайр

1.
Сайн байна уу гээд мэндэлсэн үү?
Сайндаа ч биш, таниагүй юм аа
Ууж наргиад дуугаа дуулсан уу?
Үгүй ээ, би уйлж байсан
Уулзъяа гэхэд чинь зугтаасан уу?
Уг нь хүссээн
Уйтгартай гэж намайг бодсон уу?
Үгүй ээ, хөгжилтэй шүү

Замын хажуугаар
Зөрөөд өнгөрсөн
Жирийн нэгэн
Танил минь биш шүү чи
Зүрхэн дундуур
Зөрөөд өнгөрөх
Хайрын мөрүүд
Зүүдэнд минь үлдлээ…
 

Надад хайртайгаа хэлчихээд
Намрын болзоонд уриад
Нэг л удаа үнссэн бол
Чамайг явуулахгүй л байсан
Нэг л удаа уулзсан бол
Үлдээж болох л байсан хайр
Хайрлаж болох л байсан хайр
Хүслийг минь сонссонгүй ээ

2.
Баяртай гээд явчихсан уу?
Бардам занг минь ойлгоогүй  юу?
Нүүр буруулж санаа алдсан уу?
Тийм ээ, би хүссээн.
Хайрлая гэхэд чинь татгалзсан уу?
Хариу хүлээсэн
Хүсэхгүй гэж намайг бодсон уу?
Үгүй ээ,  гуйлгах гэсэн 

Замын хажуугаар
Зөрөөд өнгөрсөн
Жирийн нэгэн
Танил минь биш шүү чи
Зүрхэн дундуур
Зөрөөд өнгөрөх
Хайрын мөрүүд
Зүүдэнд минь үлдлээ…
 

Надад хайртайгаа хэлчихээд

Намрын болзоонд уриад
Нэг л удаа үнссэн бол
Чамайг явуулахгүй л байсан
Нэг л удаа уулзсан бол
Үлдээж болох л байсан хайр
Хайрлаж болох л байсан хайр
Хүслийг минь сонссонгүй ээ
Өгүүллэг, шүлгийн эх сурвалж: Болор-Эрдэнэнийн блогоос