>

I am Sam (New Line Platinum Series)Энэ киног уул нь өмнө нь хэд хэд үзсэн л дээ. Гэхдээ өчдөр үзэхэд яагаад ч юм өмнөхөөсөө илүү сэтгэгдэл үлдээх шиг боллоо. Хайр гээч зүйл хүн ямар байхаас үл хамааран бүгдэд л байх ёстой зүйл гэдгийг харуулсан кино. 7 настай охиныхоо оюуны чадавхиас давж чадахгүй ч түүнийхээ төлөө бүхнийг хийж хайрлаж чадаж байгаа аавын тухай өгүүлдэг.