>

Наддаа чи минь нар сар тэнгэр гэж би худлаа хэлж чадахгүй нь уучлаарай
Чамгүйгээр байх хэцүү чамайг мартаж чадахгүй болсноо би
Зүрхэндээ мэдэрч байна хонгор минь
Чи миний зүрхний тал тийм болохоор би зүрхээ хуурч чадахгүй нь бусгүй минь
Үнэнээ л хэлье
Аз жаргалтай мөчүүд амьдралд олон байвч
Гуниг зовлон таарах үед гараас чинь хөтлөөд хамтдаа байвал болох уу
Хариулаач дээ надаа хамтдаа байвал болох уу
Жаргал зовлонг хамт туулж ганцхан чамтайгаа амьдармаар байна болох уу
Итгээрэй

Тансаг оргилуун дарс бал бурам алт мөнгөөр би баян биш уучлаарай
Гэвч хүнээс дутахгүй сайхан амьдрал руу тэмүүлэх тэнүүн хүсэл минь бий
Урмаар тэтгээрэй
Амьдралд гэрэл байдгийн адилаар бас сүүдэр бий
Зүрхэнд минь зул болон гэрэлтүүлэн гийгүүлээрэй
Аз жаргалтай мөчүүд амьдралд олон байвч
Гуниг зовлон таарах үед гараас чинь хөтлөөд хамтдаа байвал болох уу
Хариулаач дээ надаа хамтдаа байвал болох уу
Жаргал зовлонг хамт туулж ганцхан чамтайгаа амьдармаар байна болох уу
Итгээрэй
Насан туршдаа мөрөөр чинь зөөлхөн тэврээд
Цэлмэг тэнгэрийн од сарлуу очтолоо хамт байвал болох уу
Аз жаргалтай мөчүүд амьдралд олон байвч
Гуниг зовлон таарах үед гараас чинь хөтлөөд хамтдаа байвал болох уу
Хариулаач дээ надаа хамтдаа байвал болох уу
Жаргал зовлонг хамт туулж ганцхан чамтайгаа амьдармаар байна болох уу

http://www.4shared.com/embed/618514583/ed6ea16e

Татаж авах: Эндээс