>

Нөгөө их сүр дуулиан болоод байсан иргэний хөдөлгөөн, эсэргүүцлийн цуглаан төв талбайгаас буурь сэлгээд драмын театрын үүдэнд зусахаар шийдсэн бололтой харагдаж байна. Эсүүл би өнгөцхөн хараад юуг нь мэдэхгүй өнгөсөн ч байж болох юм. 
Гэхдээ энэ миний хөндөх гэсэн сэдэв биш.

Юу вэ гэхээр хүмүүст аль нь илүү сонин байна вэ гэдэг нэг зүйл өнөөдрийн өдөртэй холбоотой юм. Өнөөдөр бурхан багшийн их дүйцсэн өдөр гэсэн. Би улс эх орныхоо цаашдын хөгжил, ард иргэдийнхээ аз жаргалтай аж амьдралын төлөө, амьдран суух эрүүл орчин, байгальд учруулж буй хор нөлөөний төлөөх тэмцлээс бурхан багшийн их дүйцсэн өдрийн орой лаа шатааж, цаас хөөргөхөд илүү олон хүн анхаарал хандуулж мөнгөө зарлагадаж очно гэдэгт хариу хүссийн. Мэдээж бараг эцсийн хариуг нь шууд хэлчихэд мурий тавьсан бол авахаар байгаа нь тодорхой дооо.

Сэтгэл санаагаа амирлууллаа, гэгээрлийг оллоо гээд яг одоо амьдарч байгаа хог шороо нь хөглөрсөн үнсэн хотдоо аз жаргалтай амьдарч чадах юм болов уу даа. 
Нэг хүн = 1мкв зүлэг хөтөлбөрт хэдэн хүн хамрагдаж хувь нэмрээ шатаах бол гэдэг бас л их сонин!!!