>

Нэгэнт зүлэг энэ тэр гээд өөрөө нээх нийгмийн идэвхитэй юм шиг бичцэн чинь бас худлаа яриад суудаг хүн шиг санагдаад уналаа /нөгөө өөртөө уур хүрдэг зангаараа л…./. Тэгээд зүлэг гээч хэсэг бүлэг өвсний айрмийг хэрхэн ургуулж болох талаар ганц хоёр юм олоод уншчих гэсэн нээх ядаргаатай их юм гарч ирээд толгой өвдөх шахлаа. Альваа нэг юманд чинь гол ноён нуруу гэж байдаг даа. Тэрийг нь бариад авчихад л болоод явчлаа л гэсэн үг. Тэр нарийн технологи арга этр яриад байгаа өвгөд хөгшчүүлийн үгийг өнгөрсөн зуунд нь түр орхичих. Одоо чинь шаал өөр зуун. Тэгээд ч ямар бид алга дарам газартаа гарден марден бий болгох гээд байгаа биш. Зүгээр л энүүгээр оролдоод үз. Адаглаад гэр бүлийхэнтэйгээ хамт гац өдөр гоё өнгөрөөх боломж гээл ханцуй шамлаад ороод явчих.
Зүлэг тарих товч заавар
1. Тарих талбайн хөрсийг 20см гүн байхаар тооцож бэлтгэх /Чулуу, хог, хаягдалгүй байх ба чулуурхаг хатуу хэсгийг ухаж авч хаян оронд нь органик бордоогоор бордсон хөрс хийх/
2. Талбайг тэгшилж үрийг тарихаас өмнө 10см гүнд нэвтэрхээр услах
3. Үрийг гараар жигд цацаж тараах /1м.кв-д 40гр нормтой/
4. 0,5-1см зузаантай элсээр жигд хучих
5. Үрийг тарьсны дараагаар 5см гүнд нэвтэрхээр услах

6. Цаашид өглөө оройд байнга услах
7. 6-7 саруудад зориулалтын машинаар тайралт хийх /өтгөн ургуулах зорилготой/
8. Өвөл буюу тарьснаас хойш бүхий л хугацаанд гишгэж талхлахгүй байх

Зиак ингээл болоо. Харин миний бие бээр олж мэдсэнээр хөрс их олон янз байдаг бөгөөд одоогоор өнгөн хөрс нь үржил шимгүй өвс байтугай шарилж ч ургах боломжгүй болсон улаанбаатарт зүлэг ургуулах гэж байвал анхаараад мэдчихмээр хэдэн зүйл байна. 
1. Хөрсөө бэлтгэхдээ өнгөн давхаргыг нь хуулаад ч юмуу эргүүлж хутгаад сангас, бууц, элс, бусад дэлгүүрт зардаг органик бордоо холиод хийцэн нь дээр. 
2. Зүлэгний үр их олон төрөл болохоор болж өгвөл олон наст, нөхөн сэргээлт хийдэг зүлэгний үрийг сонгох нь дээр юм байна. Учир нь тэр нь залхуу ч юм шиг завгүй ч юм шиг манууст арчилгаа тордолгоо этр гээдаахийм нь бага амар!!! /Хас банкны үйлчилгээ шиг/. Мөн зүлэгний үр дунджаар 1кг нь 16,000 төгрөг /битгий сүрдчихээрэй үнийн дүнгээс нь. Чамд үсрээл 400гр байхад хангалттай биз дээ/ байдаг юм байна.
3. Зүлэг тариалахад хөрсөн дээр +5 хэм буюу шөнөдөө хасах хэмрүү орж байвал тариалахаа түр азнах хэрэгтэй бөгөөд оройтчихно гэж санаа зоволтгүй юм байна. Учир нь усалгаагаа сайн хийгээд байвал 10хан хоногийн дотор ногоондуу зүлэгтэй болж болох юм байна. Сарын дараа нов ногоон тийм үү?
4. Бэлтгэл ажлаа хангачихвал 2011.05.28-с эхлээд хөрсөн дээр +5 тогтмол байгаад байх сурагтай. /Өвөө хэлж өгөөгүй юм аа энэ блог дээр байгаа нийслэлд тэд эд гээд цаг агаар хэлж өгдөг сайтаас харсийн/
5. Мэдээж услахдаа пал хийтэл ус асгаж хэдэн цацсан үрээ урсгачихгүй байх хэрэгтэй. Нөгөө цэцэг усалдаг цацардаг үзүүртэй сав байвал тун догь. Хөрсөө 5см нэвчих төдийд юу л их ус ороо аж дээ. Гол нь 10хан хоног услаж үзээд үр дүнг нь хараад урам зориг авчих хэрэгтэй.
За тэгээд одоо ширдмэл зүлгэн дээрээ засах ширээнийхээ тухай бодох хэрэгтэй болж байх шиг байна даа найзуудаа. 
Жишээ татуулж шарыг чинь майжих хэдэн зураг оруулчихъя.