>

Миний хийж байгаа хүсч байгаа хоёр шаал өөр. Өөрөөсөө өөр хэн нэгний сэтгэлийг шаналгахгүй гэхдээ хатуу ширүүн хүсээгүй, бодоогүй, үгүйлээгүй юм шиг авир гаргаж байгаа ч энэ нь эргээд сэтгэл зүрх, бие мах бодийг минь тарчлаагаад байна. Бодохгүй гэж хичээх бүрт улам ч ихээр бодогдож, санагдаж, бас хүсэх юм. Яасан ч хяслантай хорвоов дээ.

Нэгэн зүйл: хүн хэн нэгэнд хайраа өгөхдөө зүрхнийхээ аль нэг хэсгээс тасдаж өгдөг гэж төсөөлүүл яг миний зүрхний ихэнх тал нь алга байна. Маш сулхан, гаслантайгаар нэг л  уйтгартай лугшиж байна. Чишшшш… !!!
Цаг хугацаа бүхнийг анагаадаг гэвүү? Тийм ээ яг одоо надад 2 сонголт байна. Нэг нь хэн нэгнээс хайрийн зүрх авч гаслантай энэ зүрхээ нөхөх, нөгөөх нь би анхнаасаа ийм эрэмдэг зүрхтэй гэж өөрөө өөртөө итгүүлэх.
Би тэр хүнд миний тасдаж өгсөн зүрх илүүдэл болж наалдсан уу аль эсвэл магадгүй бас эрэмдэглэгдсэн зүрхэнд очиж цаашид шаналалгүй, хүчтэй булгилан цохилох тэр боломжийг олгосон уу гэдгийг л мэдмээр байна. Гэтэл бас энэ нь буруу бодол уу? Чи хайрыг буцааж нэхэж болно гэж үү? Болохгүй!!! Гэхдээ хэн нэгнийг хайрлаж, хагасалж өгсөн зүрхийг чинь хэзээ, хэн бүрэн бүтэн болгож өвдөлт шаналалаас нь салгах бол. Хэзээ?

2010.04.13
/Цаадах чинь хүний нууцыг задлаа хаяцан. Хуулиар хамгаалдаг гэсэн одоо өнгөрсөөн :p /