>

Энэ үгтэй холбоотой нэг дууг цухасхан сонсоод өнгөрсөн санагдаж байна. Яг тэр дуу явж байх үед буюу би энэ үгийг сонсож суух тэр мөчид гэртээ ариун цэврийн өрөөндөө /аая лаг боловсон хэлсэн/ суултуур дээрээ тухлаад /жорлонд орж баалаа л гэдэг биз дээ хэзээ ийм болцийн/ биеэ засч байлаа /хүндрэх мүндрэх гэж л ярьдаг биз дээ/. Таагүй нөхцөлд тааламжгүй мэдрэмжин дунд энэ үгний утгыг гэх үү агуулгыг гэх үү хоёр навчныхаа хажуугаар алдчилгүй барьж авсан л юм даа /ямар сонин тохиолдол вээ тэр чинь/. Би бодсийн…/заа чи хэзээ ийм лаг болчоов/. Хүн аз жаргалтай, баяр баясгалантай үедээ /адерналин их ялгаруулсан үедээ гээч дээ дух минь/ цаг хугацаа, орчин тойрноо огт анзаардаггүй /нэг их ухаантан гарч ирж гэнэ хмм/. Тэр мөчид нь тухайн хүнд баяр баясал бэлэглэж байгаа тэр л зүйлээс өөр бусдыг үл анзаарах урагшаа чигтээ харсан ганц ногоон гэрэл асаалттай байдаг/тэнэг юм бичээд энэ яг шизотой болчиж/. Миний хувьд /чиний бодлыг хэн асуусийн ингэхэд/ тэр ногоон гэрлийг шарлуулчилгүй асаалттай хэвээр нь үлдээх бүхий л арга хэмжээг авах шуналт сэтгэл дүүрэн байна /чи ч угаасаа л ийм хүн дээ/.