>

Зүрхгүй амьдрахсан, өвдөөд уйлах нь багасах л байх даа
Зүйл зүйлийн бодолд өөрийн гунигийг нэрж
Зоргоор учирсан хайрыг өчигдөр шиг орхиод
Зөвхөн түүнд гэж цохилох зүрхгүй болохсон
Шаналалгүй болохсон, нулимсаараа дарс даруулах нь цөөрөх л байх даа
Ширүүсэх аадар шиг тайтгарч чадахгүй зовдог
Шинэхэн л юм шиг догдолдог энэ дурлалыг мартаад
Шиврээ бороо шиг намуухан амьдралд хөл тавихын тулд шаналалгүй болохсон

Санахгүй байхсан, гутарч цөхрөхөө болих л байх даа
Сайхан дурсамжийг холын холд нисгэж
Саарал үдшүүдийг өнгөрсөн бүхэнд үлдээгээд
Сар жилийн хойдох ирээдүйн тухай мөрөөдөхөө болих гэж чамайг санахаа болихсон
Хайргүй болохсон, үгүйлээд уйлахаа болих л байх даа
Харууслын зовлонг амталж, тамхины утаагаар даруулалгүй
Хойшдын амьдарлаа чамгүйгээр төсөөлөөд
Харамсахаа болихсон, хайрлах зүрхгүй байхсан, тайтгарах байх даа…

By Ж.Эрхэмцэцэг