>Захирал шинэ нарийн бичгийн даргаа, шүлсээ залгин ширтэнэ… Боловсон хүчний дарга нь захирлынхаа чихэнд шивнэнэ:
-4 хүүхэдтэй шүү дээ. Захирал:
-Юу, ийм залуухан сайхан хүүхэн 4 хүүхэдтэй гэж үү?
-Үгүй ээ, та чинь 4 хүүхэдтэй шүү дээ…

х х х

Нэг залуу нэг бүсгүйд дурлачихжээ. Тэгээд нэрийг нь мэдэхгүй юм болохоороо Хөөрхөн гээд нэрлэчихэж гэнэ. Нэг өдөр гэрийг нь мэдэж аваад очиж танилцахаар шийдэж, их л гоёж гангалж аваад Хөөрхөнөөгийнд очоод гэрийнх нь хонхыг дартал аав нь хаалгаа тайлжээ. Нэрийг нь мэдэхгүй юм болохоороо залуу сандарч:
-Хөөрхөн байна уу? гэж асуухад аав нь:
-Хөөрхөн байна, хөөрхөн байна гээд хаалгаа хаажээ.

х х х

нэгэн гуйлгачин хүнээс асуужээ:
-хатагтай та анх хэлд орохдоо юу гэж хэлж байсан бэ?
-(эмэгтэй уурлан) цаашаа зайлач дээ
-хөөх тийм уу? би лав ээж гэж хэлж байсан гэсэн гэжээ

х х х

Анх удаа шүхрээр буух гэж байгаа тамирчдын онгоц хөөрөв. Тэднийг харж байсан хоёр дасгалжуулагчийн нэг нь:
-Аргагүй дээ, сандраад байх шиг байна. Нөгөө дасгалжуулагч:
-Чи царайгаар нь мэдэв үү?
-Үгүй ээ, үнэрээр нь…

х х х

Жаахан хүүхэд өргөсөн эх автобусны урд хаалгаар орж ирэв. Жолооч:
-Та яасан хөөрхөн хүүхэлдэйтэй юм бэ?
Жолоочийн үгэнд гомдсон эмэгтэй уурлан суудалд суув. Тэгээд хажуу дахь хүндээ:
-Энэ жолооч намайг доромжиллоо… Нөгөө хүн нь:
-Та очоод зад хэрэлдчихээд ир. Би таны сармагчинг барьж байя…

х х х

Нэгэн хүүхэн эмч дээр ирээд зөвөлгөө авч байна гэнэ
Эмчээ манай нөхрийн боов нь босохоо байчлаа яах вэ гэтэл эмч:
-за чи энэ эмийг хоолонд нь хийчих тэгээл орой нь асуудалгүй гэжээ.
Хүүхэн ч хэлсэн ёсоор оройн хоолоо идэж байхдаа нөхрийгөө цаашаа эргэж харах хооронд нь нөгөө эмээ хоолонд нь эмээ хийчихэж гэнэ.
Нөхөр нь хоолоо идэхээр эргэж хартал бүх гоймонгууд нь босцон байжээ.

х х х

Хятад Монгол 2 ярилцана.
Хятад нь. – Хэрвээ Манай Хятад, Танай Монгол 2 байлдвал танайх хэдэн цэрэгтэй вэ?. Монгол нь: -Манайх 50 мянган цэрэгтэй. Харин танайх?.
Хятад нь: – Манай 50 сая цэрэгтэй. гэтэл
Монгол нь: -Пөөх тэгээд тэр олон цэрэгүүдийг хаана оршуулнааа???

х х х

Шал согтуу орж ирсэн нөхрөө эхнэр нь гурилын модоор нүүр нүдгүй зодно. Май чи! ингээд УУ!, ингээд УУ чи!, уугаач чи!, май чи! гээд зодоод л байж. Гэтэл нөхөр нь: -За за чи ятгаж чадлаа, аягалаадах гэжээ……….

х х х

За ингээд та бүхнийг Гиннесийн номонд өнөөдөрхөн бүртгүүлсэн “Дэлхий хамгийн хурдан чоно”ын эзэн Монгол залуутай уулзуулий.

-Та чухам чоноо яаж ийм хурдан болгосон талаар эхлээд ярихгүй юу?

-Би хэдэн жилийн өмнө найзуудтайгаа ан хийхээр Ланд-200 машинаа аваад гарахгүй юу…

х х х

Анагаах ухааны түүхээс
МЭӨ 200 он: – Бие чинь таагүйтвэл өвс ид.
Манай эриний 1000 он: – Бие чинь таагүйтвэл бөөд очиж бөөлүүл.
1800 он: – Бөөгөөр бөөлүүлэх нь буруу номтны ёс. Лам багшаар ном уншуул.
1921 он: – Ламд очиж ном уншуулах нь бурангуй ёс. Эм уу.
1980 он: – Наад эм чинь хуучирсан, энэ антибиотикийг сайн уу.
2000 он: – Антибиотик дэмий лам дээр очиж ном уншуул.
2002 он: – Лам дэмий, бөө дээр очиж бөөлүүл.
2003 он: – Бөө дэмий, өвс идчих. Байгалын юм нам эдгэнэ.

х х х

Хот хоорондын автобусанд том хайрцагтай юм тэвэрч орж ирсэн залууд,
-Энэ овортой ачаанаас чинь нэг хуний тээврийн хөлс авна шуу.
-Хооё Цэцгээ! наадхаасаа гараад ир .Тэртээ тэргуй хөлс төлхөнө.

х х х

Хөөе тэнд шатарчид Тайсонтой зодолдож байна .
-Тиймүү бид нарч бас шатарчид ш дээ
-Тэгвэл бушуу очооч,танайх бараг дуусжийнлээ.

х х х

Чапаев гэртээ иртэл Анка нь нүцгэн сууж байна гэнэ. -Чи чинь яахаараа гэртээ шалдан сууж байдаг билээ. -Даашинзгүй болчихсон болоод л тэр. -Яахаараа даашинзгүй болчихдог билээ. Алив гээд шүүгээ нээгээд тоолж байна гэнэ: -Нэг даашинз, хоёр даашинз, гурван даашинз, юу байна Петька, дөрвөн даашинз, таван даашинз…..
 
х х х
Хүүхэн залуу хоёр уулзаж байна гэнэ.
– Думаа чамайг харангуут л шууд нойр хүрээд унах юм.
– Яагаад тэр билээ?
– Мэдэхгүй. Ямар ч л байсан чамайг хараад хоёрхон минут суухад л аяндаа хамт унтмаар санагдаад эхлэх юм.
 
х х х

нэгэн өвөө нэвтрүүлэгт орж байж ээ. суравалжлагч за танийг манай нэвтрүүлэгт оролцхоор ирсэнд баярллаа. та одоо ингээд өөрийнхөө залуу насний тухай ярин уу гэхэд өвгөн манай суманд нэг хүүхэн алга болоод тэгээд олсонийх нь дараа бид нар цуварч шаагаад гэж ярихад нь сурвалжлагч та нас намба тогтсон хүн байна өөр юм ярь гэхэд нь өвгөн тэгвэл дахиад манай суманд нэг ямаа алга болоод, бид нар олоод цуварч шаагаад гэж хэлхэд нь сурвалжлагч. та ямар сонин юм ярьдаг юм бэ. жоохон өөр юм гэхэд нь өвгөн нэг өдөр би алга болоод……………….🙂

х х х

Хуримын анхны шөнө хvн болгон мэргэжлээсээ хамааран янз бvрийн асуулт тавьдаг гэнэ.
Гуталчин: “Тулаагvй биз”
Эмч: “Өвдөөгvй биз”
Цаг засварчин: “Өөрөө ухаж төнхсөн юмуу эсвэл өөр хvн амьтнаар янзлуулсан юм уу”

х х х

Сарын юм гэдгийг эр хүн юу гэж ойлговол дээр вэ?
Авдаг цалинтайгаа адил гээд бодох хэрэгтэй, сар хүлээлгэнэ, ирээд гурав хоноод дуусчихна, харин цагтаа ирэхгүй бол сэтгэл санаа тавгүйрхэнэ.

х х х

“Монголд цорын ганц vнэгvй тураах дамжаа хичээллэж эхэллээ. Таны єглєє, єдєр, оройн зоогыг vнэгvй идэж vйлчилнэ. Оюутны 4-р байрны 455 тоотоос Балданг дуудуулах.”

х х х

Чи бол Х,С,Ү,Д,Т,Л, Х,Т,Т !!!
– Тэр нь юугжаан??
– Хөөрхөн, САйхан, Үзэсгэлэнтэй,…
– Оооёёё яаана л дааа..
– Дур булаам, Тасархай, Лүүнзээ
– ооооёё зазазаз баярлаа. ХТТМ гэдэг нь юуян
– ХУдлаа Тоголсымаа Тэнэг минь

х х х

Нэг залуу дэлгүүрт орж ирээд:
– Эгчээ нохойн хоол авъя гэсэнд худалдагч:
– Тэгвэл чи нохойтой гэдгээ батал гэжээ. Залуу уурандаа нохойгоо дагуулж ирээд хоолоо авав. Маргааш нь дахин орж ирээд:
– Эгчээ муурны хоол авъя гэсэнд худалдагч:
– Тэгвэл чи мууртай гэдгээ батал гэжээ. Залуу бас л муураа дагуулж ирээд хоолоо авав. Маргааш нь бас л нөгөө залуу нэг хайрцагтай юм барьж орж ирээд:
– Эгчээ ийшээ гараа хий дээ. Худалдагч гараа хийсэнд залуу:
– Юу мэдрэгдэж байна? гэсэнд худалдагч:
– Бүлээн нялцгай юм байна. Залуу:
– Яг тийм, наадах чинь баас. 00 -ын цаас авъя гэжээ.

х х х