>

     МАСК продакшныхан үнэхээр энэ цагт хийгдэж буй дэлгэцийн бүтээлүүдээс хол тасархай уран бүтээлийг үзэгч түмэндээ барьж. Эхний шахуу үзэгч нь болсондоо баяртай байна. Үйл явдал энэ тэрийг нь дурдаад яахав. Ямартай ч үзсэн хүний хувьд нөгөө сэтгэл ханамж савнаасаа сагаж байна л гэж хэлэх байна. Амьдрал өөрөө баялаг болохоор тэр дунд ямар ч зүйл өрнөж болно.
Гэр бүлийн харилцаа гэдэг бол чухам эгэл найзууд шиг тийм харилцаа, бие биенээ ойлгох чадвар, сонсох хүлээцтэй байх, өөр дээрээ тусгаж харах. Энэ хамтын амьдралд юу нь юунаасаа чухал, юуг нь өнгөрөөж юуг нь барьж авах гэх мэт маш хариуцлагатай сонголтуудыг хэрхэн хийхээс гэр бүлийн аз жаргал хэрхэн өрнөх нь шийдэгдэнэ. Гэвч эцэс төгсгөлгүй түм жуман сонголтын аль нэгийг хийх зайлшгүй шаардалага гарна. Эцсийн үр дүнд үүсэх хариуцлагыг ч зайлшгүй үүрнэ……

Чамдаа би хайртай гэж хэллүү.


Дуучин Х.Лхагвасүрэн, үг, ая Д.Өлзий-Орших

       “Хайртай гэхээсээ өмнө”

Чамдаа би хайртай гэж  үү
Чамаасаа өөр хэнд ч ингэж хэлээгүй
Чамайг байхад зүрх баяраар дүүрч
Чиний эзгүйд сэтгэл гуниглана
Чамайгаа би хайраа гэж  дуудал уу
Чамаасаа өөр хэнийг ч ингэж дуудаагүй
Чамайг уйлахад зүрхэнд бороо ордог юм
Чиний инээдэд сэтгэл нар гийдэг юм
Чи хайрын минь тэнгэр
Чамтай л би дүүлэн нисдэг юм
Чи хайрын минь тэнгис
Чамтай л би цэнгэн жаргадаг юм
Чамайгаа жаргааж чадсан болов уу
Чамайг эсвэл зовоосон ч их юм уу
Чамдаа би бүхнээ зориулсан ч
Чиний хайранд амьдарч чадаагүй
Чи хайрын минь тэнгэр
Чамтай л би дүүлэн нисдэг юм
Чи хайрын минь тэнгис
Чамтай л би цэнгэн жаргадаг юм
Чамдаа би баяртай гэж õýëëý үү
Чамаас эсвэл чимээгүйхэн явсан уу
Чамгүй өдрүүд цаашаа хөвөрлөө ч
Чиний зүрхэнд хайраа үлдээе дээ
Чи хайрын минь тэнгэр
Чамтай л би дүүлэн нисдэг юм
Чи хайрын минь тэнгис
Чамтай л би цэнгэн жаргадаг юм
Чамдаа би хайртай гэж хэлэл үү.