>

Амьдрал бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд үлдэх гэсэн тэмцэл биш…
Тийм учраас ямар нэгэн зүйлийг чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай.  Учир нь бидний амьдралын өдөр, цаг, хором бүхэн чухал болохоор гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч. Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац. Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай. Хэлье гэж бодсон зүйлээ хүссэн хүндээ шууд хэл /гэхдээ алийшүү малийшүү гэж болку л дээ/. Бие биедээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё.
Амьдралыг хором хормоор нь хайрла.