>

Буддын шашны ганц нэг ном шагайж байхад альваа амьтан чинь өөрийн гэсэн үйлийн үртэй түүнийгээ гэтэлгэх жамтай энэ тэр гээл бичцэн байдийн билээ. Өчигдөр юу ч боллоо доо бодол санаа тэр зүгт чиглэн хэсэгхэн бодлогошироод авсан. Би ер нь их адармаатай нөхөр юм аа. Хаа хамаагүй сонин сонин бодол гэнэт ургана. Тэр нь цаашаагаа аймар уран сайхны фантазтай үргэлжилхийг нь яана хөх инээд хүрмээр. За тэр хадуурах ч яахуу. Өчигдөр юу гэж бодсон бэ гэхээр өөрт байхгүй зүйлийг ихээр хүсэмжлэн тачааддаг болохоо олж мэдлээ. Байгаадаа сэтгэл хангалуун байж чаддаггүй юм байна бас. Тэгээд тэрэндээ бухимдаад уур уцаар гарахийн. Ойр орчныхныгоо ч бас эвгүй байдалд оруулахын. Тэгээд яагаад яагаад надаа тийм ч юм заяагаагүйн яагаад ийм ч байж болоогүйн этр гээл баахан хямаржийснаа “Ааа хохино аль үедээ хийсэн лай ланчиг юм болдоо одоо яая гэхүү” гээл өөртөө уураа гаргажуам. За одоо төсөөлөл эхэлжийна.

Урьд насандаа Ноёны хатан байсан гээд хэзээ ч юм хаанаас ч юм олж харж байсийн. Тэр хатан ямаршуухан амьдрал туулсан бэ гэхээр ардуудаас татвар торгууль цуглуулж хэрэгтэй хэрэггүй төмөр чулуу цуглуулж энд тэндээсээ зүүчээд, дуртай тээвийн хэрэгслээрээ /тэр нь мэдээж ердийн хөсөг л байсан байх л даа/ дуртай газарлуугаа явдаг. Юун ноён моён бол өөрт нь падли ч байхгүй. Дур зоргоороо аашиладаг, юун хайр сэтгэл дурлал этр бол төсөөлөл ч байхгүй, хүссэн газраа хэнийг ч хамаагүй хүчиндчихдэг, ууж идэхдээ усны үхэр шиг, хацар нь түмбийж хамар нь нармийсан, жартан нүддтэй намхан погдгор ганц авах юм нь сайхан шүдтэй байсан байж болохийн нэг тиймэрхүү л хатан байсан байх даа. Ард олон тэрнээс айж юун тойрон хүрээлэгчид хамгаалж өмгөөлөгчид, ойр орчных нь тойрон хүрээлэгчдээс бусад нь тэрнийг мэдкү. Аргагүй шдэ царай муутайм чинь. Мэддэг юм байхгүй мөртлөө хүчээр зохицуулчдаг. За тийм л нэг бачкагийн хийсэн зүйлс одоо над дээр бууцийн байна даа л гэж бодовшдэ. Мэдээж би дандаа мууг нь дурдчихлаа. Сайн сайхан зүйл бас бишгүй л байсан байлгүй. Тэр талаар нь харин сүүлд нэг бодож үзхээс дээ. Үзхээс дээ ч юу байхав тэртэй тэргүй нэг цагт зурс хийгээл ороод ирнэ дээ хэ хэ.