>

Шинэ жилийн уур амьсгал энэ сарын аравдаас эхэлж багагүй олон байгууллагын баярт очиж өнгөрсөн оных нь амжилтыг дүгнэлцэж баярлалцаад амжлаа. Баярын уур амьсгал+хөөрүү зан+гурван хундага=Хүнсанаагийн норм…. Амархан ч болж дээ. Байгууллагын шинэ жил маань боллоо өнгөрдөг хагас сайнд. 2009 оныг угтаж байсан шинэ жилийг бодвол баяр хөөр сэтгэл хөдлөл, ширээн дээрхи хундаганы ашигт үйлийн коффицент 0%. Худлаа үнэн хэдэн ширээ тойрч шахуулж шавдуулж байж хундаганыхаа ашиглалтыг багахан нэмэгдүүлж өгөөл гарлаа. Биеэ булгартал навс бүжиглэсэн ганц дуу нь Банзарагчийн “Найрсаг байгаасай”. За за мэдээж худлаа тоглосийн хэ хэ. Найз ирнэ гээл ирээгүй. Намайг тэнд баярлаж байхад настерийг нь унагаад яахуу гэж бодоод очиж чадахгүй гэдгээ хэлээгүй гэсэн. Гэхдээ чамгүйгээр угаасаа настер байгаагүй шүү хөгшөөн. Тэгээд чамд зориулаад нэг дуу зориулъя гэж бодлоо. Дуу бүхэн дурсамж сэдрээдэг тул үгийг нь сайн сонсоорой😛