>Sync-Pretty girl

Үл ялиг инээхэд үүрийн туяа харцнаас чинь гийнэ
Үнэрт согтох эрвээхэй адил үзэсгэлэнд чинь би хоргодоно
Үнэнээ хэлье чи миний сэтгэлийн дагина бас мөрөөдөл
Үүрд хэвээрээ чи миний зүрхний цохилт бас хайр минь
ДХ:
Чамайг хардаг харц минь бусдаас шал өөр
Чамайг хайрлах хайр минь жигүүртэн хүрэхгүй өндөр
Чамд дуралсан сэтгэл минь юугаар ч шаналахгүй гэнэн

Чамд л итгэсэн зүрх минь урьд нь шархлаагүй үнэн
Солонго адил үзэсгэлэнтэй сайхан гэрэлтэх чиний дүр
Сарнайн ижил үнэртэй тодхон мишээх чиний хөөрхөн инээд
Санахгүй байж л чадахгүй нь ээ өөгүй төрсөн чиний төрхийг
Сэтгэлдээ үүрд урлъя гоо сайхан төгс төгөлдөрийн эзэн чамайг
ДХ:
Чамайг хайдаг харц минь бусдаас шал өөр
Чамайг хайрлах хайр минь жигүүртэн хүрэхгүй өндөр
Чамд дуралсан сэтгэл минь юугаа ч харамлахгүй гэнэн
Чамд л итгэсэн зүрх минь урьд нь шархлаагүй үнэн
Юу гээч урьд нь чамайг нууцхан ширтэн хүсдэг байлаа
Юу ч хэлэлгүй харсаар байгаад алдах вий гэж айлаа
Үзэсгэлэнг биширдэг үнэнч сэтгэлийг өөрт чинь зориулсныг
Үүрээр гийдэг нарны туяа итгэл надад өгсийм
Чамаар хайрлуулахын тулд би юу амлах ёстойг минь хэлээч
Чиний нүдээр чамд би хэн болж харагддагыг бас хэлээч
Чинийхээ ариун уран гуалиг биеийг чинь би үргэлж хүсдэг
Чиний үзэсгэлэн гоо ялдамхан бүхий л нууцыг бусдаас түрүүлж би харсан
ДХ:
Чамайг хардаг харц минь бусдаас шал өөр
Чамайг хайрладаг хайр минь жигүүртэн хүрэхгүй өндөр
Чамд дуралсан сэтгэл минь юугаа ч харамлахгүй гэнэн
Чамд л итгэсэн зүрх минь урьд нь шархлаагүй үнэн
Үнэнээ хэлье чи миний сэтгэлийн дагина бас мөрөөдөл
Үүрд хэвээрээ чи миний зүрхний цохилт бас хайр минь
Чамайг хардаг харц минь бусдаас шал өөр
Чамайг хайрладаг хайр минь жигүүртэн хүрэхгүй өндөр
Чамд дуралсан сэтгэл минь юугаа ч харамлахгүй гэнэн
Чамд л итгэсэн зүрх минь урьд нь шархлаагүй үнэн

http://www.4shared.com/embed/457397938/383a09ee

Татаж авах: Эндээс