>

Олон олон цуварсан үйл явдлуудын эцэст амс хийх чөлөө олгосон бурхандаа талархъя /ахиад ийм үйл явдлууд тохиолдуулхыг чинь харнаа гэж байгаан биш/. Хүнсанаа байтугай хүн бүр л даваад туулаад гардаг л юм байна. Гарах ч байх. За тэр үл олгогдох учир бүтүүлэг юм ч яахуу? Эцсийн эцэст ард нь олж авсан ганц л ололт байна. Чухам жаргал гэдэгийг бараг ойлгочих шиг боллоо. Өөрөө өөрөөсөө асуужийсан асуултуудаа сонирхуулахад Хэрвээ? Яагаад? ер нь? гээл асууж болох бүхий л асуулт байсан байх л даа. Хариулт нь бас асуулттайгаа уялдаад өөр өөр. Гэхдээ жаргал гэж юу вэ гэсэн асуултанд эрүүл саруул, элэг бүтэн, хөлдөө жийх гуталтай ходоодондоо хийх хоолтой, дулаахан тохилог оромжтой /мэдээж хэрэгцээний тоо гүйцэгдэхгүй ч ямартай ч тэрийгээ аль нэг хэмжээгээр хангачих боломжтой байх/ гээл олон л зүйлтэй байжийж жаргал гэдэг зүйл зүй ёсоороо мэдрэгдэнэ тийм үү? Мэдээж бүгдийг орчин цагт мөнгө гэдэг хүчирхэг зүйлээр л хааж таглаж чадна гэдэгтэй санал нийлж байгааз? Чи хэрэв тийм гэж хариулбал би өөдөөс чинь Хуц гэж хэлнэ. Жаргал гэдэг чинь тийм биш юм байна. Хаана хэнтэй хэнүүсийн ч хүрээлэлд ямар ч орчинд байсан Зовлон гээч тэр мэдрэмжийг л мэдрэхгүй байвал би жаргаж чадна. Жаргал гээч чухам юу вэ гэсэн асуултанд чухам зовлон гээч юмны нөгөө тал шүү дээ энэ чинь л гэж хариулна.

Яг одоо би жаргаж байна…….

…Хар цай уусан ч цайших байж уу
Хатуу шалан дээр унтасан ч нойр авч чадах байж уу
Өдөр бүр бусдад хайрыг мэдрүүлж
Өөрөө ч мөн мэдрээд суувал жарган сууж чадах байж уу….