> Өртөө ч хүрэхгүй газар байтлаа өдөр бүр аавдаа нэг очих юмсан гэж хий л нэг боддог болчиж. Уул шиг нөмөртэй аавдаа унага шиг гүйгээд нэг очъё байз. 

Үг. Ж Чогжиндорж Ая. Ж Нарангоо

Халамж энэрлээ зүрхэндээ тээсэн
Харагдах нулимсаа зовхиндоо нуусан
Хатуухан аашлахдаа цастай шуурга
Хайрлан уучлахдаа нартай бороо
     Миний л аав миний дээдээ
     Морь унасан босоо бичиг ээ

Аяны дөрөөнд чоно ганзагалсан
Аялан дуулахдаа гургалдай ичээсэн
Эзгүй байхад нь гэр минь жиндүү
Эргээд ирэхэд нь сэтгэл минь тэнүүн
     Миний л аав миний дээдээ
     Мичид гялалзах тэнгэрийн элчээ
Маргаашийн тэнгэрийг шинжилж сурсан
Морин дэл дээр хийсэж өссөн
Уран гарт нь бурхад атаархах
Уужим сэтгэлд нь орчлон багтдаг
     Миний л аав миний дээд ээ
     Мөнхөд бадрах голомтын эзэн
     Мөнхөд бадрах голомтын эзэн
     Морь унасан босоо бичиг ээ

http://www.4shared.com/embed/413069301/f342dffa
Татаж авах: Эндээс