>Хи хи. Яагаад ч юм нэг инээмээр санагдаад байх юм. Өнөөдөр өглөө нар чигтэйхэн хурц ээгээд 10 сар сүүлрүүгээ орж байгаа ч сайхан налгар өглөө угтсан. Гэрээсээ гараад ахын машинд дайгдаад ажилруугаа биш замын цагдааруу гэлдэрсэн. Ер нь бол өнгөрсөн 2 сарын хугацаанд үлгэр шиг л зүйл болж өнгөрлөө. Яг дуусаагүй үлгэр хэдий ч сайхан төгсгөлтэй байх юм шиг мэдрэмж төрөөд байгаа. Яагаад ч юм инээмээр. Хүн хаана ч явсан эргэн тойронд нь өөрөөс нь ялгарсан энерги л тойрч явдаг гэсэн. Нэг л их инээсэн хүмүүс. Цаана нь мэдээж тодорхой нэг хэмжээгээр асуудлууд байж л байгаа. Гэхдээ надад нялзаахгүй өөдөөс инээж байгаа нь гайхалтай. Би инээсээр л ….