>“Тэр зүгт би ямагт харуулдана
Тэндэхийн нар нь яг хос од шиг
Чин үнэндээ бол
Чиний минь нүд шиг
Тэр зүг рүү би ямагт тэмүүлнэ
Тэндэхийн зам нь яг тэнгэрийн заадас шиг
Үзүүрт нь очоод миний хөл
Бодолд автаад зогсчихдог юм
Тэр зүгт би өдөр бүр шинээр дурлана
Тэндэхийн улирал нь яг хайр шиг
Тэврүүлж дулаацчихаад, холхи алсад оргож зугтмаар
Тэнэгхэн сэтгэл минь тэнд л зүггүйтлээ гээчихээд
Тэвэрт нь үүрд үлдэхийг хачин ихээр хүсэмжилдэг юм”

Ц.Баттуяа