>

     Хөөе Хүнсанаа нь хөдөө очцон нударган дээл хусцан, намрын айраг эргүүлээл хэдэн хонь  хурга нааш цааш нь лалгануулаад 5 ханатай эсгий гэрт аж төрж байна гээд нэг боддоо /яг Жавхлан шигээ этр/. Их хотын чимээ шуугианаас хол, тоос шороо босохгүй, замын түгжрэл бөглөрөл гэхгүй, хөл гар дээр гишгилэхгүй, ажлын дарамт стресс байхгүй, ууртай хүмүүс өдөр бүр тааралдахгүй, өдөр бүр мөнгө бодохгүй, тэрийг ингэ энийг тэг гэх хүн байхгүй айн. Хэдэн хонь ямаатай яриал, English-ээ дээшлүүлээл этр алж өгчийна гээд боддоо. Жаргаж үхэнэ дээ тэгвэл. Хаана ч хэнд ч харъялал байхгүй хэсэг зуур тарвалзах юмсан. Эр хүн хэдийд жаргалтай, хэдийд өөрийгөө эрх дураараа амьдарч байна гэж боддог вэ гэхээр
тэнэглэж байхдаа л аз жаргалтай, эрх дураараа байна гэж боддог гэжаагаа. Үндсэндээ бол арай нааштайгаар хэлэхдээ “Эр хүний жаргал эзгүй хээр ээ гэж” хөөрхөн айн. Шууд чонын доширак айн.. Эзгүй хээр газар жарган суунаа гэж. Ерөөсөө би хөдөө явлаа. :p