>

Мсит. Аль болох түргэлэх хэрэгтэй хожимдоод яарч гүйх биш одоо явж байгаа явдлаасаа арай илүү хурдан яв. Уруудаж доош биш урагшаа дээш яв. Залхуурах алгуурлах нойр назгай хүргэнэ. Дэмийрэх халтуурдах нэр хүнд унагана. Харин дараа нэгэн цагт залхуугүй хөдөлж алдаагүй хийж болох байсан гэдгийн. Аав ээждээ эрхлэх цаг чинь дууссан хэдийн.
Эзи. Залуу хүн өөрийнхөө ирээдүйг өөрөө хийнэ өөрийнхөө төлөө өөрөө хөдлөнө. Санах санаа бодох бодол тархинд байх цаг биш боли чухал хүмүүсийн үнэн үгийг авч ядуу бодлоо соли. Зорих чигээ бат сонгоод болохыг болгоод болохгүйг хаяад санасан дээрээ бүхнийг хийгээд бүгдийг бүтээгээд, хувийн чухал үйл байтугай хорвоогийн хөдөлгөөн чамаар дутах тэр цаг бол бидний дайны эцэс энх.

Дахилт: Бидний ухаан бодолд итгэл бий
Дайн ба энхийн дуу бүрт сэтгэл бий
Энэ бүхнийг ойлгох тэр цагт дайны дараах энхийг ухаарна.

Наба. Зарим хүн тэнэг хэнэггүй хээв нэг хээгүй зангаар одоо явж хожим эргүүтэж элдэвлэж яваад гэнэт харамсаж халаглаж ингэх минь яалаа тэгэх минь яалаа гэж толгойгоо шааж суудгийн гудамжинд бас шоронд уг нь байх байр нь гэр нь. Чи өнөөдөр өчигдрийг золиос болсон юм шиг байдаг ч маргааш чи хариуцлага хүлээнэ. Хойшид чи өөрийгөө хөгширөх тусам үр хүүхдээ томрох тусам өнгөрснөө санан харамсан гуниглана. Энэ мэт ирээдүй чамайг шүүн шийтгэнэ. Хүний гаргасан алдаа чиний гаргасан алдаа адилхан алдаа. Хийх хэрэггүй үйлийг ойлгох тэр цаг бидний дайны эцэс.
Мс Аав. Омогтой ширүүн догшин ардуудаа хайрлаж байна би. Гарлаганд гарсан амь золиос болсон хүн хорвоод амьдарч байгаа яасан ширүүн амьдрах юм бэ? бид би. Би монгол хүн, би азтай хүн хэмээн алив дотно хүмүүсээ хүндлэн хайрлаж эвсэг амьдрахын утга учирыг ухаарах бурхан бодол бодох тэр цаг бидний дайны эцэс энх.
Дахилт:
Бизи. Би их эвтэйхэн хэлсэн хэдэн үгээ ардууддаа хэрэгтэй хэмээн бодож байна. Мэдээгүй байсан зүйлээ мэдэж авах чиний явах замд гэрэл гэгээ дагуулан ирэх болно. Амьдрах хугацаандаа үзэж байгаа зүйлийн дотор болох болохгүйгээр нь ухаарч байвал чамд сайн. Уур хилэн мунхаг үйлдэл бидний дунд их байгаа. Арчаагүй дорой амиа бодсон ардууд бас байгаа. Амьдарч байгаа орчиндоо бусдыг бодохгүйгээр өөрөө өөдлөхгүй, бусдыг хайрлахгүйгээр өөрөө хайрлуулахгүй.
Мсит. Цаг гаргаж элдвийг эрэгцүүлэн бодоорой. Амьдрал дуусахаас өмнө аль болох түргэлэх хэрэгтэй. Хожимдоод яарч гүйх биш одоо явж байгаа явдлаасаа арай илүү хурдан яв. Эс тэгвэл хүн болсоор үзэж эс чадах зүйл бол ойлгож ухаарч эс чадах зүйл бол бидний утга төгс үгэн дайны эцэс энх. Үг ав.
Дахилт: (х3)

Dain ba Enh ft. Tsenher alim – Enkh – Udur tutam