>

Ханьтайгаа нэг нэгнээ мэдэлцээд ЕС дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Ханилан суугаад тав дах жил илээсэн байх юм. Сайдах муудах, ойлголцох ойлголцохгүй асуудал бүрийг хөнгөхөн л өнгөрөөж өөрөө өөрийгөө аргацааж хэнэггүй явж. Өөрийг нь өөр шиг нь мэдэрч тулсан асуудал бүрт өөр шиг нь шийдлийг ч олж чаддаг болсон байснаа мэддэг ч намайг тэр чинээгээр нь бас мэддэг мэдэрдэг гэдгийг ойлгоогүй явж.

Нуух нуухгүй, хэлэх хэлэхгүй зүйлсийг мэдэхгүй л гэж бодож явдаг байсан ч чи минь мэдэрдэг байсан байна. Чи намайг яаж мэдэрдийн? миний нүднээс хардаг уу? эсүүл нүүрний хувирлаар уу? хэлсэн үгнээс үү? Харин  би чамайг үйл хөдлөл харцаар чинь биш нүүр царайнаас чинь ч биш бүх зүрх сэтгэлээрээ дотроосоо мэдэрдийн гэхдээ чи намайг яаж мэдэрдийн бол гэдгийг яагаад ч юм нэг л төсөөлж чаддагүй. Гэргий минь, хань минь  чи одоо миний хайртай хүн байхаа больсон. Чи минь одоо миний бие сэтгэлийн минь нэг хэсэг, эд эсний минь бүрдэл, чи бол би болсон, надаас бас чамаас бяцхан бидний үргэлжлэл гарна.  Амьдрал надад өмнө нь уйлах шалтаг бага өгч байсан юм байна. Одоо эд эс бие сэтгэл үргэлжлэлийнхээ төлөө зүтгэх замд юу ч хэзээ ч тохиолдож магадгүй гэдгийг харууллаа хайр нь хатуужилтай ул суурьтай ухаантай байнаа. Амлъя