>

Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билvv
Найранд барьсан ая сан билvv
Нахийтал сойсон морь сон билvv
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Зvv шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зvрх шиг улаан хөвгvvн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгvй ойлгож билээ.
Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ
Намуухан зvрхийг минь анх сvлбэсэн
Наалинхай харцны торгон vзvvрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намараа ! гэж шvvрс алднам.
Намайгаа орхиод шувуу шиг буцсан
Насан багын амрагаа бодохоор
Найдваргvй хагацлыг анх vзvvлсэн
Намрын салхин амтагднам даа.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Ханагар тал тоосронхон байна
Хамхуул өвс торолзонхон гvйнэ л
Хатсан өвс тасранхан хийснэ л
Хайран чиг зуны минь гурван сараа
Аяа хөөрхий алтанхан шаргал мөртлөө
Юугаар ч цэцэглvvлэшгvй намар
Юутай чи уйтгартай юм бэ.
Зvггvй насаа орхиод ирсэн
Зvvн зvгийн уудам талд минь
Зvрх нь эмтэрсэн монгол найраг
Зvйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж
Уулын оройг ширтдэгсэн дээ
Уулын тэр оройд гишvvний
Улаахан навч зvрх шиг
Унан тусан сэржигнэнэм билээ
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Хусан модны нарийн vзvvр
Хуурай салхинд уйлагнан байна уу даа
Хун цэнгийн цагаахан жигvvр
Yvлэн цаагуур дэвэнхэн одно уу даа
Баяр баярын нь охь манлай
Бат сэтгэлийн нь онгон сахиус –
Бадамын талиман нvдтэй төрсөн
Миний л нэгэн алдрай.
Цагаа ирэхэд хунгийн далавч шиг
Цайранхан далланхан одох болов уу даа
Сэрvvн бvсийн нуур шиг би
Сэнгэнэн уйрмагтаад vлдэх болов уу даа
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.
Амьдралын өдрvvд олон ч гэлээ
Алагтай цоогтой байдаг юм.
Амьтны vрс олон ч гэлээ
Аягтай маягтай байдаг юм.
Хvний амьдрал урт ч гэлээ
Хvйтэнтэй халуунтай байдаг юм.
Хөвгvvд охид олон ч гэлээ
Хvслэнтэй хяслантай байдаг юм.
Амаар балгасан архийг чинь дээ хө
Хамраар гаргахад хатуухан байдагаа
Аалиар учирсан амрагийг чинь дээ хө
Хаяад явахад хэцvvхэн байдагаа
Жvнзээр уусан архийг чинь дээ хө
Цунзаар уухад хатуухан байдаг аа
Зvрхээр учирсан амрагийг чинь дээ хө
Зуурдаар хаяхад хэцvvхэн байдаг аа.
Эд бараа хуучрахад гарз нь vгvй яа
Эдлээд өнгөрсөн хvний аз гэдэг юм аа
Энхрий сэтгэл хуучрахад гарзтайханаа
Энэхэн яваа насны эз гэдэг юм аа.
Төрсөн бие vхэхэд гашуудах нь vгvй яа
Төвөг багатай vхэхийг аз гэдэг юм аа
Төвлөрсөн сэтгэл мөхөхөд гашуудалтайхан аа
Төөрч явдаг хайрын эз гэдэг юм аа
Зуны сэрvvхэн бороо
Хөшиг татан зvсэрнэ
Зулын гол шиг цэмцгэр
Хөөрхөн бvсгvй зутарна
Чулуун замгvй газраар
Шулуун явахын аргагvй
Алд хvрэхгvй шалбаагийг
Алхаад гарахын эрхгvй
Гадсан шөвгөр өсгийт нь
Газар шигдэж зовооно
Хөлөө тушсан банзал нь
Хөдлөх аргагvй шарлаана.
Хөдөлгөөн бvхэн хоригдож
Хөгшөхөд бэлдсэнээ ухаарна.
Орчлонд олон хvн мэндэлж
Орчлонг олон хvн гэтэлж
Орлого зарлага хоёр
Ургах мөхөх хоёр
Амсхийхгvй
Алаглах юм даа!
Даан ч гарзтай хvмvvс
Дараа дараагаараа явчих юм.
Огт хэрэггvй хvмvvс ч
Олон мянгаараа төрөх юм.
Yхэх ч яамай төрөхийг л
Yр дvнтэй болгомоор юм.
Сургууль элээгээд ч
Сурсан эрдэмгvй
Сул цээжилж өнгөрөөдөг
Суулга шиг хvмvvс байх юм.
Ном уншаад ч
Нотолсон ойлгоцгvй
Нойрмоглон эвшээдэг
Ногоорсон тэнэгvvд байх юм.
Тэгсэн байтлаа бvжигт
Тэлээгээ тасартал гvйж
Дэлгvvрийн арын хаалганд
Дэлvv шиг наалдах юм.
Адгийн тэднийг том тогоонд
Амьдаар нь чанаж болгох сон.
Оддыг шөнө харахад
Олон ч гэж жигтэйхэн
Очтой гэж жигтэйхэн
Одоохон нэг нь ирээд
Орчлонг Икар шиг мөргөмөөр
Омголон хурц харагдах юм.
Охидыг өдөр харахад
Олон ч гэж жигтэйхэн
Онгон ч гэж жигтэйхэн
Одоохон нэг нь ирээд
Зvрхийг минь зvсэн хатгах
Зvv шиг хурц харагдах юм.
*Монгол архины бөглөө*
Модны хожуул шиг бөх юм
Хавдаж хөштөлөө балбаад
Хагалах нь холгvй онгойлгох юм
*Московская* – гийн бөглөө
Мөгөөрс шиг зөөлхөн юм
Унжсан сэртгэрээс нь бариад
Урах мөртлөө онгойлгох юм
Монгол хvvхнийг бол
Мориор элдээд ч барьдаггvй
Ондоо зарим нь бол
Оройхон өөрөө ирнэм билээ.
Архи хvvхэн хоёр
Адилхан гэдэг ортой ч юм уу даа.
Хөгшин залуугvй уугаад л
Хөдөө гадаагvй суугаад л
Зон олон маань нэг л
Зовсон шинжтэй байх юм
Ажлын бvтээл багадаад л
Арын хаалга ихсээд л
Улс орон маань нэг л
Унасан шинжтэй байх юм
Дэгжин бvсгvйн цvнхэнд
Дэвтэр харандаа байхгvй
Yнэнч нөхрийн нь зvдрэл
Yр дvнгvй зvтгэл.
Оройн бvжгэн дээр гээгдэх
Онгон улаан зvрх бий
Ядуу шvлэгчийн өвөрт
Янчаан төгрөг байхгvй.
Залуу насны нь зvдрэл
Жаргал vзээгvй зvтгэл
Амьддаа өөрөө сонсохгvй
Алдар гавьяа нь бий!
Их хэргийг бvтээх гэж
Их хvмvvс төрдөг аж
Иймгvйсэн бол орчлон
Ингэж хөгжих ёсгvй санж.
Манайхан шиг жирийн тэнэгийг
Мандуулж орхиод эцэст нь
Хамаг соёлоо даруулах юм бол
Харанхуй бvдvvлэг байх юм санж.
Хөдөл тэртээ уулс
Хөх л буданд дуниарч
Хөвчин их дэлхий
Хөлөө жийгээд нойрсжээ
Хөмсөг байхгvй нvд шиг
Хөлчvv наран дуниарч
Хөх л манхан тэнгэр
Хөмөрч аваад ширтжээ.
Хоёр их эрхсийн
Хооронд хавчуулагдсан
Утсан голтой бид нар
Улайсанхан тарчилнам.
Зохиол бичнэ гэж
Зориуд хураасан цаасанд
Золигийн муу бясаа
Зоргоороо өндгөлжээ.
Гэргий минь цэвэрлэж
Гэмтэн бясааг цээрлvvлж
Хэлэх муу vг олохгvй
Хэтэрсэнийг нь гайхаж байна.
Yгvй гэргий минь
Yvнийг хараагаад яахав
Цаасанд салхи оруулаагvй
Цалгар намайг хараа.
Яруу найраг өндөглөөгvй хойно
Явуул бясаа өндөглөх нь тэр!
Жолооч болъё гэвэл чи
Жор номыг нь vзэхээсээ
Зам дээр хэвтээ хадаасыг
Зайлуулж сурах хэрэгтэй
Амьдрал хэмээх гинжинд хөтлvvлж
Авгай хэмээх жанжинд жадлуулж
Алжаасаар гутарсаар харьж яваа
Аягvй салхитай жихvvн өдөр
Намайг гэнэт дуудлаа
Наалинхай болоод ялдамхан
Нас биед минь нэвт шингэсэн
Нарийхан хонгор дуу байлаа.
Эргэж харлаа…Аяа!
Эр л залуу биеийн минь
Эмгэнэл баясал хоёртой
Эгнэгт холбоотой явсан
Арабка минь чи
Арван жил бодсон бодол
Арван жил зvvдэлсэн зvvд
Амрагхан найз минь байлаа!
Аяа би ингэх гэж
Арван жил мөрөөсөж
Аглаг цөлийн аянчин шиг
Ангаж цангаж явлаа
Арван жилийн цангаагаа
Алиман улаан хацар дээр
Шатаж газардсан онгоц шиг
Шархтай зvрхээрээ тайллаа.
Гунихарч бодолд дарагдан
Гудамжны сандалд удтал суулаа
Yлээх салхинд бие зарайж
Yгдэрсэн ханиад босож ирлээ
Гэвч би хаашаа очих вэ
Гэр орон vгvй боллоо
Гэргий Нина байхгvй боллоо
Гэгээн дурлал ийнхvv сөнөлөө.
Өнөөдөр мартын найман
Өөрийн амраг Нина чамдаа
Өгөх бэлэг юу ч алга
Өчvvхэн миний сэтгэл л байна
Яруу найрагчийн сэтгэл гэвч
Ямар ч эрдэнээс vнэтэй билээ
Гардаж авах азтай хvн
Галав эринд ховор билээ
Май! Миний сэтгэл!
Маргааш буцааж авна гэхгvй
Yvрд чамдаа өглөө.
Хvнд нэгийгээ муулж
Хvсэл бахыг нь хангах гэдэг
Дайчин хороогоо буруу захирч
Дайсанд тугаа алдахтай адил
Хурц мэс арьсыг зvснэ
Хурц vгс сэтгэлийг зvснэ.
Аажуухан нэг сар би
Архины лонхонд гvйлээ
Аяа хөөрхий
Амьдрахын тавилан мину!
Алдаа ослоос чиг
Айгаа нь vгvй дээ
Алдрайхан чамаасаа
Уйдаа нь vгvй дээ
Алсын зорилгоосоо ч
Ухраа нь vгvй дээ
Аялгуу дуунаасаа ч
Урваа нь vгvй дээ
Амгалан тэнэг сэтгэлийн л
Алдаа гэмээ нь алдаа даа.
Архины нөхрийг олоход
Аравхан алхах хэрэгтэй
Амьдралын нөхрийг олоход
Арвинхан алхах хэрэгтэй.
Буруугий нь өөрөө ажаад
Бусдадаа зөвийг нь хэлэх гэж
Бугын гуна шиг насаа би
Будан дунд бvрэлгэж явнам.
Хэтэрхий тоогvй явна даа гэж
Хэзээ ч намайг бvv өрөвдөцгөө
Хэрэгтэй бол тvvх өрөвдөж
Хэдэн нулимс хожим дусаана биз.
Шvлгийн дэвтрээ улаанаар хавтасласан нь
Шvрийг бус цусыг дvрсэлсэн юм
Шvvн тунгаасан vг бvхний минь
Yсэг тутамд миний цус буй.
Хамаг бvхэн хаалттай
Хатуу чанд заалттай
Солгой хөгжим шиг vед
Согтуурах шиг жаргал алга.

                     Р.ЧОЙНОМ