>

Тэнэг хүн өөрийн алдаан дээрээс, ухаантай хүн бусдын алдаан дээрээс суралцдаг гэдэг тийм үү?
Гэтэл сургамж болох гээд байсан юм маань азаар ойр дотны маань хүмүүст таараагүй юм байна. Бурхан минь битгий ч таараасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Хүн санаа алдсаан найзуудаа. Онохоосоо алдах нь илүү ухаан суулгаж юм ойлгуулдийн байна. Хүнд сайн санаж сайхан зүйлсийг бодож явдаг ч амьдралын хат, ухаан дутаж байсан юм байна. Эргэн тойрныхон анд найзууд маань миний төлөө борив бохис хийлгүй зүтгэж санаа зовж байхад бодогдсон юм нь Хүн санаа чинь хүний дунд хүн шиг явж, энэ амьдралд бүдчиж тонгочиход тогтоогоод бариад авах хань ижил эрхэм найзуудтай юм байна. Амьдрал аз жаргал баяр хөөрийг хайр гамгүй цацаж өгчихөөд ихэдлээ гэх үед нь буцаагаад авчихгүй асуудал нэмж өгч тэгшилдэг юм байна. Амьдралын хүнд бэрхийг хэрэндээ л үзсэн харсан мэдэрсэн гэж боддог байсан үгүй юм байна. Асуудалгүй амьдрал гэж байхгүй гэж хэлэх дуртай ч утгыг нь мэдрээгүй л ярьж явж хэ хэ. Одоо бол хамаагүй ярихгүй. Үг гэдэг хичнээн агуу хичнээн хүчтэй. Ганц үгээр хүнийг хог новш, асуудлаас суга татаж ганц үгээр хүнийг алж болдог юм байна. Сэтгэлээ гундааж итгэлээ алдах шахсан үед урмын үг тус дэмээрээ намайг өндийлгөсөн анд найзууддаа баярлалаа.
Бид бүхнийг найзлуулж шагнасан бүх хүмүүст баярладаг